Яг түүн шиг шоу нэвтрүүлэг гарч эхэлснээс хойш тэр тусмаа Хар сарнай хамтлагийн “Аз жаргал хүсье” дууг загвар өмсөгч С.Сарнай үзэгчдэд хүргэснээр хүмүүсийн анхаарлын төвд орсон гэхэд болно. Харин С.Сарнайгийн талаар бас нэгэн сенсааци дэгдсэн нь тэрбээр шоуныхаа тоглолтын хувцсыг өөрөө оёдог гэх мэдээлэл.
Тайзан дээр алхахаас гадна дуулах, жүжиглэх бүжиглэх авьяастай гэдгээ харуулаад амжсан тэрбээр чамгүй сайн дизайнер гэдгээ харууллаа. С.Сарнай "2011 онд “City” дээд сургуульд хувцас, загвар зохион бүтээгчийн чиглэлээр сурсан. Сурч байхдаа урлангаа нээхээр болж “Monroze” гэсэн нэрийг ээж минь өгсөн юм. Бодож байгаа санаанууд их байна. “Яг түүн шиг” шоунд өөрийнхөө өмссөн бүх хувцсыг урландаа оёж байгаа. “Хар сарнай” хамтлагийн Амараа ах болохдоо пиджакийг нь адилхан торгоор урласан" хэмээн ярьжээ.
Э.Нашка
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана