AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбоо энэ сарын эхээр ээлжит бусаар хуралдаж, мэргэжлийн боксын тамирчдыг РИО-2016 олимпийн наадамд хориг саадгүй оролцуулах шийдвэр гаргасан билээ.Энэ шийдвэр гарснаар мэргэжлийн бокст хөл тавиад удаагүй байгаа Лондон-2012 олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогтод 2016 оны олимпод оролцох боломж гарч ирсэн юм.Олон мянган фэнүүдийнхээ “Олимпод оролцох уу?” гэсэн асуултад тэрбээр фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Олимпод оролцох талаар яах ийхээ шийдээд, тодорхой мэдээлэл тавина” хэмээн хариулж, хүлээлт үүсгээд байсан бол нөхцөл байдлаас харахад Н.Төгсцогт РИО-гийн олимпод оролцохгүй болж байна.
Н.Төгсцогт мэргэжлийн боксын ээлжит тулаанаа Пуэрто Рикогийн боксчин, “Динамит” хочит Рафэль Васкестай долдугаар сарын 15-нд хийх хуваарьтай. Хэрэв тэрбээр олимпод өрсөлдөх боломжтой байсан бол долдугаар сарын 3-8-ны өдрүүдэд Вэнэсуэлд болох РИО-2016 олимпийн эрх олгох мэргэжлийн боксынхонд зориулсан тэмцээнд оролцох байв. Гэвч Н.Төгсцогт энэ тэмцээнд оролцохгүйгээр мэргэжлийн тулаандаа үлдэхээр шийджээ.
Э.НАШКА
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна
С.Энхбаяр: НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийж байна
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ
МБХ: Банкуудын гадаад эх үүсвэрт 25 хувийн заавал байлгах нөөц тооцно
Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө