УИХ-ын 50 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Энхбаяр Баянзүрх дүүргийн 25-дугаар хорооны иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хөндөгдсөн гол сэдэв бол хүүхдийн цэцэрлэг, хот төлөвлөлт, зохион байгуулалтын асуудал байлаа. Баянзүрх дүүргийн 25-дугаар хороонд барилгын хэд хэдэн ажил өрнөж байгаа аж. Сүүлийн жилүүдэд орон сууцны барилга тус хороонд ихээр нэмэгдсэн байна. Энэ нь иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг алдагдуулах болжээ.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд тус хороонд эмх замбараагүй барилгажилт эрчимжсэн тул хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоол нүдний гэм болсныг иргэд хэлж байв. Тодруулбал, хорооны хэмжээнд стандарт, шаардлага хангасан хүүхдийн тоглоомын талбай ховор аж. Уулзалтад оролцсон гурван иргэн тутмын хоёр нь хүүхдээ тоглуулах талбай, хүүхдийн цэцэрлэг олдохгүй байгааг гэж байсан юм.
25-дугаар хорооны иргэн А.Ганчимэг “Манай хороонд хүүхдийн цэцэрлэг байхгүй. Би энэ хороонд амьдраад зургаан жил болж байна. Хотын төв хэсэг мөртлөө ямар ч зохион байгуулалтгүй барилгажилт явагдсан. Ногоон байгууламжгүй, явган хүний зам алга. Настангуудад нарлах орчин, хүүхдүүдэд тоглох талбай дутагдалтай байгаа. Хүүхдийн эрх зөрчигдөж байна. Гэрээс гараад л зам угтдаг. Хүүхдүүд маань маш эрсдэлтэй орчинд өсөж байна. Энэ асуудалд нэр дэвшигч Ж.Энхбаяр анхаарч ажиллана гэж итгэж байгаа. Иргэдийнхээ эрх ашгийн төлөө тууштай ажиллаж чадах, бие даасан улстөрч гэж түүнийг үздэг” гэв. Улсын хэмжээнд 2015 оны байдлаар 36 мянган хүүхэд цэцэрлэгээс гадуур гэртээ хүмүүжиж байгаа гэсэн статистик үзүүлэлт бий.
ЭХ СУРВАЛЖ: МАН-ын сонгуулийн штаб
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй