Өмнөх долоо хоногт хувьцаагаа зарах хүсэлтээ гаргасан иргэд өнөөдрөөс мөнгөө авч эхэлнэ. Хувьцааны мөнгийг зах зээл рүү гэнэт их хэмжээний мөнгө оруулж, инфляци хөөрөгдөхгүй байх зорилгоор гурав хуваан олгохоор болсон билээ. Энэ хүрээнд иргэдийн дансанд эхний ээлжийн мөнгө болох 100 мянган төгрөг энэ долоо хоногт байрших бөгөөд 650 мянган иргэн хувьцаагаа зарах хүсэлтээ өмнөх долоо хоногт гаргасан талаар холбогдох албаныхан мэдээлсэн.
Иргэдийн хувьд арилжааны банкинд хандан, мөнгө орсон эсэхээ шалгуулах шаардлагагүй. Нэрийн дансанд нь хувьцааны мөнгө байршсан мэдээллийг арилжааны банкууд мессэжээр илгээхээр зохицуулалт хийсэн. Харин хувьцаагаа худалдах хүсэлтэй ч арилжааны банкинд хандан маягтаа бөглөж амжаагүй байгаа иргэдийн хувьд бүртгүүлэх эрх нь нээлттэй хэвээр байгаа юм.
Эх Сурвалж: Medee.mn
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана