УИХ-ЫН СОНГУУЛИЙН 44-Р ТОЙРОГТ АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧ Н.МӨНХДАШИЙГ ЯАГААД СОНГОХ ЁСТОЙ ВЭ?

Admin
21 цаг 37 минутын өмнө

Д.Эрдэнэбилэг  “Бурхан халдун” боксын холбооны дасгалжуулагч /Өнгөрсөн хугацаанд манай тамирчид 100 гаруй медаль хүртсэн/

2010 онд Н.Мөнхдаш ах  “Бурхан халдун” спорт клубыг байгуулсан. Энэ клубыг байгуулснаар  20 жил тасраад  байсан боксын спортыг сэргээхэд томоохон хөрөнгө оруулалт хийсэн. Зориулалтын боксын рингтэй болгосон, тамирчдыг тэмцээнд явуулах зардал мөнгийг даадаг.  Жил бүр “Бурхан халдун”-ы цомын тэмцээнийг ивээн тэтгэх  гэх мэт жилдээ л 30 гаруй сая төгрөгийн  хөрөнгө оруулалт хийдэг. Манай тамирчид улс бүс, олон улсын тэмцээнүүдэд  амжилттай оролцож байна. Энэ бүхэн Н.Мөнхдаш ахын байгуулсан спорт клубийн л  ач шүү дээ. Ганц бокс гэлтгүй өөр спортын төрлийг  ч их дэмждэг хүн дээ.

 

М.Ёндон Дархан сумын иргэн /Амласандаа хүрдэг нам/

 

Би Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Н.Мөнхдаш  мөн ИТХ-д дэвшиж байгаа Г.Гантулга нарыгаа  дэмжиж байна. Яагаад гэвэл эдгээр залуус манай Дарханы унаган хүүхдүүд. Дарханчуудынхаа  зовлон жаргалыг ойлгодог. Цаашлаад  монгол улсын  хүн ардад ч хэрэгтэй, бүтээлч залуус гэж би боддог. Ардчилсан нам бол  амласандаа  хүрдэг их юм хийсэн нам. Хийсэн ажил нь ил тод харагдаж байгаа  учраас энэ намыг дэмжиж байгаа юмаа.

 

Н.Оюунбаатар Дархан сумын иргэн /Унаган нутгийнхаа хүүг дэмжинэ/

 

Би бол аль ч намын гишүүн биш. Гэхдээ яахав Н.Мөнхдаш гэдэг залууг дэмжие гэж бодож явна. Яагаад гэвэл манай Дархан хотын унаган хүүхэд. Олон улсын худалдааны төвийг барьж байгуулж олон хүнийг ажлын байртай болголоо. Олон хүн эндээс ажил амьдралаа залгуулж байна.  Цаашид бас юм хийх байх гэж бодож байна. Дарханд энд тэндээс ирсэн улсууд зөндөө л дэвшиж бсан. Дарханы унаган хүүхэд гэдэг унаган л хүүхэд шүү дээ. Хотод амьдраад сураад тэндээ шингэчихсэн хүмүүс энд юм хийхгүй.Н. Мөнхашаас өөр надад сонгох хүн алга. Миний хувьд Ж.Сүхбаатарыг дэмжиж болж байна Гэхдээ тэрнээс юм гарахгүй л дээ. Тухайн үед  их хуралд гарахад нь дэмжээд л явуулж бсан. Дарханд юм хийсэн юм уу, үгүй. Б.Жавхлан яахав энд дээхнэ үед аав нь намын  хорооны дарга байсан гэсэн. Тухайн үед  намын дарга нар томилгоогоор  явдаг байсан. Тэгээд Сүхбаатар руу шилжээд явчихсан. Дараа нь Улаанбаатарт гээд гурван нутагтан  юм байна. Монгол  банкинд байхдаа Дарханд чухам юу  хийсэн юм. Энийг ингэсэн гээд гаргаад ир байна уу?. Байхгүй. Хаянхярваа  юм хийсэн үү? Яахав зохион байгуулсан ажил байдаг л байх. С.Ганбаатары г би дэмжсэн. Сэтгэлд хүрээгүй. МАН 24 жил Дарханд эрх  барьлаа.Ганц  дүүжин  гүүрийг эс тооцвол Манай Дархан аль эрт социализмын үед ямар байсан тэр  хэвээрээ байна. Залуучуудад  орох ажил алга. Тиймээс Улаанбаатар руу, гадаад руу их гарцгааж байна.  Энэ удаа  би УИХ болон орон нутагт  Ардчилсан намыг гаргая гэж бодоод байгаа юм.