Дуучин Тайлор Свифт (Taylor Swift)-ийн өмнөх хайр дурлалын романсаар богино хэмжээний кино хийхэд бараг л болох байх шүү. Дуучин бүсгүй маань тийм хөнгөмсөг нэгэн үү, эсвэл уйдамтгай охин юм болов уу, найз залуугаа байн байн сольсоор энэ нь бараг зуршил болох дөхлөө шүү. Тэрээр саяхан DJ Кэлвин Харрис (Calvin Harris)-аас харилцаагаа тасалсан бөгөөд үүнээс нэг их удалгүй өөр нэгэн залуутай ихэд дотно явж байхыг нь гэрэл зурагчид хальсандаа буулгажээ.
Түүний анхны найз залуусын нэг дуучин Жое Жонас (Joe Jonas)

Түүний жинхэнэ дурлалын эзэн, жүжигчин Жэйк Жилленхалл (Jake Gyllenhaal)

"One Direction" хамтлагийн дуучин Харри Стайлс (Harry Styles)

Саяхан хоёр тийш болцгоосон тэдэнд хүмүүс их л ам сайтай байдаг байсан ч, үл мэдэгдэх шалтгаанаас болоод салахад хүрэв. Магадгүй саяхан тэд автомашины осолд орсноос болсон ч байж мэдэх юм.

Дурлалын шарх нь намдаж амжаагүй байтал Тайлор Свифт мөн л өөр нэг залуутай тунчиг дотно тэврэлдчихсэн, бүр үнсэлцэж байх юм. Харин тэрхүү залуу нь жүжигчин Том Хэдллстон (Tom Hiddleston) ажээ.

Тэднийг саяхнаас л хоорондоо холбоотой гэж шуугисан бөгөөд Кэлвин Харрисаас салах хүртэл хэн ч сэжиг аваагүй юм. Харин одоо энэ үнэн гэдэг нь батлагдлаа.

Тэр ч бүү хэл папарациуд Том Хэдлстоноос "Тайлортой болзож байгаа юм уу?" гэж асуухад "Тийм ээ, залуу минь" хэмээн өөрийн амаар хариулсан байна.

Тэд анх 5-р сарын 1-нд "Met Gala" ёслолын бэлтгэл ажил дээр уулзсан гэдэг. Түүнээс хойш тэд бие биедээ маш хурдан татагджээ.






CAAK.MN
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй