УИХ-ийн 13-р тойрог буюу Дорноговьд УИХ-ийн сонгуулын сурталчилгаа маш тайван болж байна. Учир нь тус тойрог маш гал гарсан өрсөлдөөн болдог. Ямар сайндаа л Дорноговьд өрсөлдөх хүмүүс хоёр жилийн өмнөөс бэлтгэлээ базааж өрсөлдөгчийнхөө эсрэг төлөвлөгөөгөө боловсруулдаг.
Харин хоёр жилийн өмнөөс эхлэн УИХ-ийн сонгуульд өрсөлдөхийн тулд бэлтгэлээ базааж байсан МАН-ын бага хуралын гишүүн Б.Эрдэнэсайхан өөрийн өрсөлдөгч хэмээн үзэж байсан засаг дарга П.Ганхуягтай өрсөлдөнө хэмээн бэлтгэж байсан боловч Ардчилсан намаас Говийн Ноён хутагтын музейн захирал , тахилч З.Алтангэрэлийн нэрийг дэвшүүлсэн нь Б.Эрдэнэсайханы хамаг төлөвлөгөө нэг мөсөн нурж, хүндэлж явдаг ахтайгаа нэг тойрогт өрсөлдөхөөр болж одоо хүртэл шокноосоо салаагүй яваа аж.
Учир нь Дорнодод Н.Номтойбаярыг “явдаг АТМ” гэж хочилдог бол Б.Дэлгэрсайханыг нутгийн иргэд нь “Мөнгөн бороо” гэж хочилдог юм байна. тэрбээр хэдий бэл бэнчинтэй хэдий ч энэ удаагийн сонгуульд ямар нэгэн хар ПИ-АР, элдэв дайралт өрсөлдөгчийнхөө эсрэг хийхгүй байх тал дээр хоёр тал тохиролцож хуулиа баримталж шудрага өрсөлдөөн хийхээр болжээ. Нутгийн олон нь ямар сайндаа л гэхэд “Энэ жилийн сонгууль ямар нэгэн гүтгэлэг доромжлолгүй ямар сайхан тайван сонгууль болж байнаа Хэзээ ийм сонгууль болж байсан иблээ дандаа л нэгнээ гүтгэсэн дайрсан сонгууль болдог уйдаж байна шүү” хэмээн доог тохуу хийж байгаа сурагтай.
Гэхдээ Дорноговьд энэ жил хэдий тайван сонгууль болж байгаа ч сайн зүйлийн хажуугаар саар зүйл болдогтой адил нутгийн цагдаагийн ажилтнууд З.Алтангэрэлийн сонгуулийн штабыг өдөр бүр шалгаж, сонгуулийн сурталчилгаа хийхэд нь саад учруулж байгаагаас өөр маш тайван сонгууль болж байна. Цаг сайхан болжээ сонгууль гэхээр л хэвлэл мэдээллээр өрсөлдөгчийнхөө эсрэг хар Пи-АР цацаж өрсөлдөгчөө муулдаг цаг үе нэгэнт өнгөрч тайван сонгууль болж байгаа нь бахархууштай.
Б.БАТ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй