Засгийн газраас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үнэ тогтворжуулах нэрээр дөрвөн их наяд төгрөгийг үр дүнгүй цацаж орхилоо. Дөрвөн их наяд шүү дээ… Энэ бол асар их мөнгө. Монгол Улсын иргэн бүрт таван жилийн хугацаанд сар бүр 21.000 төгрөг өгөх хэмжээний мөнгийг “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр тараасан нь ихэнх нь зориулалтын бус зүйлд зарцуулагдсан байх юм.
Энэ бүгдийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын шалгалт тогтоочихсон байдаг. Гэтэл тэдний үнэ тогтворжуулахаар тарааж орхисон дөрвөн их наяд төгрөг өөрөө эргээд мөнгөний ханшийг унагаж, үнэ өсгөх “сайн бодлого” болж хоцорсон гэдгийг Ерөнхий сайд асан Д.Содном гуай эрх баригчдад сануулж байлаа. Энэ дөрвөн их наяд төгрөг ардаа нэг нэг том улс төрчтэй хувийн компаниуд руу л урсаж орсон гэдэг нь тодорхой. Энэ чинь “сайн бодлого уу”?
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй