УИХ-ын сонгуулийн 44-р тойрогт нэр дэвшигч Н.Мөнхдаш, ИТХ-д нэр дэвшигч Б.Авирмэд, С.Чинбат, Б.Эрдэнэтулга нар Дархан сумын 13,14,16-р багийн иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр нэр дэвшигч Ардчилсан намаас өнгөрсөн жилүүдэд хийж бүтээсэн томоохон ажлуудаас сонордуулсан юм. Тухайлбал 80 гаруй жил тавьж чадаагүй замыг сүүлийн жилүүдэд хэрхэн амжилттай тавьж олон аймгууд нийслэлтэй холбогдсон тухай, ардчилсан нам багаараа ялсан нийслэл болон аймгийн төвүүд хэрхэн өөрчлөгдөж хөгжсөнийг жишээ татан тайлбарласан.
Мөн энэ сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлж буй Монгол хүн-2020 мөрийн хөтөлбөрийг танилцуулж ирэх жилүүдийн их бүтээн байгуулалтын талаар дурьдсан.
Нэр дэвшигч Н.Мөнхдаш Дархан-Уул аймагт эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн тухайгаа, мөн зуслангийн бүстэй болох талаар, хамгийн чухал нь Дарханыг бизнесийн хамгийн таатай хот болгох тухай зэрэг хийхээр төлөвлөсөн олон ажлуудаасаа танилцуулсан.
Иргэдийн хамгийн их сонирхож байгаа сэдэв бол түрээсийн орон сууцны хөтөлбөр байлаа. 10 хувийн урьдчилгаа өгөөд түрээслэх явцдаа байрны төлбөрөө урт хугацаанд төлөн байраа өөрийн эзэмшилд шилжүүлэн авах боломжийг иргэдэд олгох нь тэдний амьдралд дарамтгүйгээр бас хамгийн боломжит хувилбараар байртай болох гарц гэдгийг ярьсан.
Түүнчлэн иргэд Япон руу дадлагажигч бэлтгэх тухай их сонирхож, явах хүсэлтэй залуус олон байгаагаа хэлж байсан. Дарханд ажлын байр байхгүй, үүнээс улбаалаад орлогогүй, амьдралын баталгаа алга, залуучуудыг ажилтай орлоготой болгомоор байна, энэ асуудалд анхаараач гэсэн иргэд олон байна. Тиймээс энэхүү хөтөлбөр хэрэгжихээр юун түрүүнд аж үйлдвэржилтийн хот том зорилт тавьсан Дарханаасаа оюутан залуусыг хамгийн түрүүнд хамрагдуулах талаар, тэдгээр залуус ирээд Дархандаа ажиллах боломж бололцооны тухай ярилцсан юм. Иргэд Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бусад намын мөрийн хөтөлбөрөөс илүү боломж нээсэн, ирээдүйгээ харсан хөтөлбөр байна гэдгийг хэлцгээж байснаас гадна нэр дэвшигч Н.Мөнхдаш болонн ИТХ-д нэр дэвшигчдэд амжилт хүсэцгээж байсан юм.
Эх сурвалж: Ардчилсан нам


“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна
С.Энхбаяр: НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийж байна
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ
МБХ: Банкуудын гадаад эх үүсвэрт 25 хувийн заавал байлгах нөөц тооцно
Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө