УИХ-ын сонгуулийн 65 дугаар тойрогт, Чингэлтэй дүүргээс нэр дэвшигч Бүдээгийн МӨНХТУЯА
Саяхнаас кино урлагт шинэ төрөл нэмж дэлхийн нэр хүндтэй кино наадамд шагналаа олгож эхэлсэн юм. Тэр нь ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙН дүр. Хүн төрөлхтөн одоол эмэгтэйчүүд рүүгээ зориглон харж тэднээр бахархаж эхэллээ. Урьд нь байсан л даа. Гэхдээ одоо өөр өнцгөөс харж байна. Уотерфорд гуай Монгол хатдын гайхамшигт удирдах чадварын тухай бичиж байхдаа шүүрс алдан Монгол эмэгтэйн өмнө бөхийн хүндэтгэсэн байдаг.
Өнөөдөр бидэнтэй хамт байгаа нэгэн “Хүчирхэг Эмэгтэй”-н тухай бичхээр суув. Дрезден хотын Техникийн их сургуулийн босго өндөр, төгсөгчид нь Европын сонгодог хийгээд орчин үеийн уран барилгын мастерууд. Инженерүүд нь гайхамшгийг бүтээгчид. Тэр сургуулийг Монгол бүсгүй Бүдээгийн Мөнхтуяа төгссөн, сайн суралцсан, инженер гэдэг төгс мэргэжлийг Бүдээгийн Мөнхтуяа төгөлдөржүүлэхээр Монголдоо орчин үеийн бүхий л технологийг туршиж барилгын материалын стандартыг Монгол хэвшүүлж, Монголдоо барилгын материал үйлдвэрлэх суурийг тавьж үйлдвэрлэлээ эхлүүлээд байна. 170 тэрбум тонн нөөц бүхий хүрэн нүүрснээс бензин дизель гаргахаар төсөл боловсруулж түүхий нефть олборлож боловсруулан Монголынхоо хэрэгцээг хангах төслийн бэлтгэл шатаа дуусгаад байна. Инженер Бүдээгийн Мөнхтуяа.
Чихэнд чимэгтэй энэ үг, энэ мэргэжил Монголын нэгэн хүчирхэг эмэгтэйг чимж байна. УИХ-ын гишүүн Бүдээгийн Мөнхтуяа төрөө чимж гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хороонд ажиллаж төрийн хэргийг удирдаж явсан “Хүчирхэг эмэгтэй”. Одоо тэрбээр гэр хорооллын “Сайн хашаа” хөтөлбөрт ханцуй шамлан оролцоно. “Хүчирхэг эмэгтэй”-н гараас гарсан инженерийн ухаанаар төлөвлөгдсөн гэр хорооллын хаусууд Чингэлтэйг чимж эхэлнэ. Тэр “Хүчирхэг эмэгтэй” нь ээж хүн, өр зөөлөн хүн, хүний ертөнцийн тавилиангаар хорвоог орхин одсон дүүгийнхээ хоёр хүүхдийг өөр дээрээ авч өөрийнхөө хүүтэй ижилдүүлэн өсгөсөн “Хүчирхэг эмэгтэй”. Хүрэн нүүрснээс нефть нэрж улс эх орныхоо тэрбум, тэрбум ам.долларыг хэмнэж, үйлдвэр босгож хүн ардаа ажлын байраар хангана гэж байна. Тэр “Хүчирхэг эмэгтэй” чадна. Түүний хань автын инженер. Тэд инженерүүд, зохион бүтээгчид, шинийг санаачлагчид. Түүнийг Бүдээгийн МӨНХТУЯА гэдэг.
Эх сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа