УИХ-ын 24 дүгээр тойрогт Сүхбаатар аймагт нэр дэвшигч Ч.Улаан, ИТХ-д өрсөлдөгчид Баруун-Урт сумын иргэд, намын гишүүд дэмжигчидтэй уулзлаа. Сүхбаатар аймгийнхаа хөгжил дэвшилд гэрэл гэгээ нэмэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн аж амьдралыг өөд татахад зориулсан түүний хичээл зүтгэл, сайдын зангараг, төрийн түшээгийн мэргэн шийдвэрийг иргэд бахдан ярьж, Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр таван удаа сонгогдож, эдийн засгийн хүнд бэрх цагт Сангийн болон Эдийн засгийн сайдаар томилогдон ажиллаж хямралыг давах ажлыг гардан зохион байгуулж ирсэн асар их туршлагатай, төрийн зүтгэлтэн гэж итгэл найдвар тавьж байгаагаа илэрхийлж баяр талархалтай угтаж байна. Сүхбаатарчууд “Ажлын байр амьдралын баталгаа, Өрхийн орлого өөдлөх амьдрал уриатай аймгийн ИТХ-ын сонгуульд оролцож буй МАН-ын 33 нэр дэвшигчийг багаар нь сонгож, аймаг, орон нутгаа удирдах эрхийг тэдэнд бүрэн олгох хүсэлтэй байгаагаа уулзалтууд дээр илэрхийлж байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: МАН-ын сонгуулийн штаб
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана