Бадарчийн Одсүрэн сонгогчиддоо хандах нь...

Admin
22 цаг 19 минутын өмнө

Эрхэм сонгогч таны энэ өдрийн амгаланг эрье.Ардчилсан хувьсгалаас өнөөг хүртэл ид чамгүй их зүйл бүтээсэн боловч мөн олон боломжийн үзүүрээс атгаад алдсан, анзаарахгүй өнгөрөөсөн, гар хумхин сууж хоцорсон байдаг. Үүний горыг эрх баригчид, намын дарга нар ард түмэн, эгэл жирийн бизнес эрхлэгчид үүрдэг юм. Үргэлж тэдний л амьдрал хүндэрч, тэдний л ачаа нэмэгддэг.Бидний алдсан нэгэн том зүйл бол үндэсний үнэт зүйл, үзэл санааны төөрөгдөлд орсон явдал юм.

 

Дээдлэх ёстой төрийн нэр хүнд шалдаа бууж, сайн хэлэх хүнгүй боллоо. Эргээд төр нь ард түмнээ аргадан хуурах хэлбэрт шилжсэн. Намын эрх мэдэлтнүүд хэдүүлхэнээ ээлжлэн төр барьж, шинэ орон зай, шинэ салхи оруулалгүй хүний нэг үеийг элээлээ. Эрх баригчид хээл хахууль, албан тушаалын асуудалд үргэлж холбогдож, тэр нь хавар оройн цасны дайтай ч сонин явдал байхаа больсон. Хуулийг хэн дуртай нь өөрийнхөөрөө тайлбарладаг тул иргэдэд халтай, эрх мэдэлтэнд талтай хуулийн тогтолцоонд бид амьдарч байна. Төрийн сахилга бат гэдэг ойлголт үгүй болжээ.Төсвийн 90 хүртэл хувийг бүрдүүлдэг бизнесийн салбар өнөөдөр унасаар байна. Хамгийн том шалтгаан нь зээлийн таагүй хатуу нөхцөл юм. Асар их байгалийн баялагтай манайх шиг орон бага хүүтэй, урт хугацаатай зээлийн тогтолцоо буй болгох өргөн боломж харагддаг.

 

Чингэвэл жижиг дунд бизнесмэнүүд, Монголчууд хэнээс ч эс хамааран хөл дээрээ сэвхийтэл босч чадахсан билээ.Миний бие 1975 онд төрсөн, эдүгээ 41 настай. Эргэн тойрноо харахад сэтгэл гонсойм, итгэл нугарам энэ нийгмээ хараад зүгээр сууж эс тэвчин, түүнчлэн нийгэм, улс төрийн олон асуудлаар шинэтгэх, өөрчлөх чиглэлд боловсруулсан санал, хөтөлбөрөө шийдвэр гаргачдад, илүү олон хүнд хүргэх үүднээс Улсын Их Хурлын 56-р тойрогт нэрээ дэвшүүлсэн юм.  Тиймээс сонгогч та бүхэн Бадарчийн Одсүрэн намайг дэмжиж сонгохыг уриалж байна.Та бүхнээ гүнээ хүндэтгэсэн УИХ-ийн 56-р тойрогт бие даан нэр дэвшигч Бадарчийн Одсүрэн  

 

Эх сурвалж Бадарчийн Одсүрэнгийн сонгуулийн штаб