“Сайн уу амьдрал минь 1,2”, “Боолын гэрээ”, “Хамтран амьдрагч”, “Эр хүн болгож өгөөч” зэрэг уран сайхны киноны дүрээрээ үзэгчдэд хэдийнээ танил болсон жүжигчин, сэтгүүлч Хөөрхөн дүр чадварлаг жүжиглэлт, сэтгэл татам инээдээрээ залуучуудыг байлдан дагуулж яваа эмэгтэй бол яахын аргаггүй О.Цэнгэл юм. Нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрсөн тэрбээр энэ жилээс эхэлж хоёр сайхан кинонд дүр бүтээж байгаа талаараа хэвлэлд өгөх ярилцлагадаа онцолсон. Ямар дүрд тоглох нууцхан хүсэлтэйгээ ярихдаа “Би мэргэжлийн жүжигчин биш учраас маш их хичээх хэрэгтэй байдаг. Би өөрийгөө мундаг чадвартай гэж хэлж чадахгүй.
Мэргэжлийн маш олон сайхан бүсгүйчүүд кино урлагт байгаа. Аливаа салбарт тэсэж үлдэхийн тулд хичээл зүтгэл хамгийн чухал. Надад санал тавьсан дүр дээр ажиллахад нэгдүгээрт надаас ямар талаар өөр байж болох вэ гэдгийг хардаг. “Эр хүн болгож өгөөч” уран сайхны киноны Нарангийн дүр биеэ үнэлэгч, задгай эмэгтэйн дүр байсан. Би тийм биш хэдий ч тухайн дүрээ ойлгох гэж их хичээсэн. Дурласан гэнэн охины дүрээс илүү хүч шаардсан этгээд дүрд тоглохыг хүсдэг.” Хэмээжээ.
БАТ
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа