Миссийн тэмцээн, загварын үзүүлбэр гээд л шоу ертөнцийн дуулиант амьдралдаа цэг тавьж, халамжит хань, хайрт ээж байхыг илүүд үзэх болсон мисс бүсгүй өдгөө “Макс” группийнхээ охин компанийг удирддаг. Хааяахан найз бүсгүйчүүдийнхээ хамтаар хотоос зайдуухан салхи татуулан давхиж “сахилгагүйтдэг” ч харин морь малны уяан дээр ёс заншлыг чандлан сахина.
“Алтны дэргэдэх гууль шарлана” гэгчээр харахаас ч айдаг байсан бол адуу маландаа хэдийнэ дасал болж, бүүр “манай тэр адуу энэ жил хурдан байгаа, юм дуулгана даа” гэхчилэн цайны хачир болгон ярьж, хотын дэгжин найз нарынхаа нүдийг орой дээр нь гаргахыг яана. Хүчирхэг яваа эрэгтэйн цаана түүнээс ч хүчирхэг эмэгтэй байдаг гэлцдэг.
Тод манлай Д.Ганбаатарын цаана “орших” энэ хүчирхэг эмэгтэй хаана уралдаан болно гэр бүлийнхээ хамтаар яваа харагддаг. Ямартаа л хашир уяачид хотын унаган охин гэхээргүй адуу мэддэг болжээ хэмээн толгой сэгсэрдэг гэх юм билээ. Саяхан тав дахь үрийнхээ зулайг үнэрлэсэн миссийн хувьд наадам хамгийн нүсэр хийгээд хүсэн хүлээдэг баяр ажээ.
ЭХ СУРВАЛЖ: PHOTONEWS.MN
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана