УИХ-ын сонгуулийн 29-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч А.Сүхбат Төв аймгийн ИТХ-ын 9-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч С.Баярмаатай орон нутаг дахь сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийсэн. Нэр дэвшигч А.Сүхбат Төв аймгийн Алтанбулаг, Баян-Өнжүүл, Батцогт сумдад өнгөрсөн өдрүүдэд ажиллаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Дээрх сумдын сумдын 1000 орчим сонгогч олонтойгоо уулзаж, намын мөрийн хөтөлбөрөө танилцуулан өөрийнхөө зорилго зорилтын тухайд ярилцлаа. Ард иргэд маань хариуцлагатай төр засгийг хүсэн хүлээж байгаа гэдэг нь харагдаж, тэдний минь амьдрал өмнөхөөс улам дордож, сөхөрч унахын босгон дээр ирсэн нь анзаарагдаж сэтгэл эмзэглүүлж байлаа. Түүнчлэн Бүрэн суманд 240 орчим хүнтэй уулзалт хийлээ. Сумдын Монгол Ардын Намын анхан шатны байгууллагууд төрийн сонгуульдаа өндөр ач холбогдол өгч, хариуцлагатай ажиллаж байгаа нь надад маш их дэм болж байна.
Ц.Тунгаа
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛ АРДЫН НАМ
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна
С.Энхбаяр: НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийж байна
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ
МБХ: Банкуудын гадаад эх үүсвэрт 25 хувийн заавал байлгах нөөц тооцно
Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө