Хойд эх байна гэдэг амаргүй. Суух эр чинь “бүх зүйл сайхан болно, хүү/охин маань чамайг хайрлаж хүндэлнэ” гээд итгүүлээд байдаг. Айлын хүүхдүүд гэртээ тогтсон хэв маяг дэг журамд дассан ямар аргаар хамаагүй хадгалах гэдэг. Гэнэт шинэ хүн гарч ирээд өдөр тутмын амьдралд нь оролцох нь уур уцаарыг нь хүргэдэг. Аав нь огт мэдэхгүй эмэгтэйг авчраад эхнэрээ болгосон нь тэдэнд хар аяндаа өрсөлдөх дайсагнах сэдэл төрүүлдэг. Хамгийн эхэнд аавыгаа харамлаж эхэлнэ. Уурлаж, хэрүүл өдөж, миний юманд хүрлээ гээд аавдаа гомдол мэдүүлнэ, төрсөн эхтэйгээ харьцуулна.
Иймд та хамгийн түрүүнд төрсөн эхтэй нь үг хэл үйл хөдлөлөөрөө муудалцах хэрэггүй. Төрсөн эх нь нэгэнт байгаа тул та “төрсөн эх” нь болох гэж бүү зүтгэ. Түүний оронд хүүхдүүдийг нь хэрхэн хүмүүжүүлэх, бүр ямар үед загнаж зэмлэхээ ойлгуулсан нь дээр. Мөн хүүхдүүдтэй нь эхэлж яаж танилцах нь маш чухал. Гэрт нь биш гадуур уулзах нь зүгээр. Эхний уулзалт удаан үргэлжилэх нь дэмий. Та уулзалтын үеэр гол үүрэг гүйцэтгэх хэрэггүй, харин хүүхдийг анхаарлын төвд оруул. Эхний уулзалтын дараа хамт юм үзэх, гадуур явах зэргээр хэд хэдэн удаа цагийг удаан хугацаагаар хамт өнгөрөө. Тэгээд хүүхэд хүлээж авах нь гэсэн итгэл төрсөн үед л тэднийд очоорой. Мөн ямар ч нөхцөлд маргаан, санал зөрөлдөөнийг хүүхдийг уурлуулах хүртэл бүү даамжруул.
ЭХ СУРВАЛЖ: PHOTONEWS.MN
Б.Жаргалан: Ажил, амьдралын хуваариа цахилгаан хязгаарлалтад тааруулдаг боллоо
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг ашиглалтад оруулснаар импортын цахилгаан эрчим хүчийг бүрэн орлоно
Ц.Санжаачойпэл нар болон Д.Саяннямбуугийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно
Сэтгүүлч Н.Таванцэцэг: Иргэд хоорондоо “зодолдож” байхад Монголын төр хаана байна вэ
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна