Баянгол дүүргийн зургаадугаар хороонд байрлах Хүүхэд, гэр бүл хөгжлийн ордон өнөөдөр үүд хаалгаа албан ёсоор нээлээ. Тус ордон ашиглалтад орсноор залуу гэр бүлд зориулсан сургалт сурталчилгаа, сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт, мэдээллийг хүргэх зэрэг олон ажлыг зохион байгуулах юм. Мөн үүнээс гадна тус ордон дотор 12 ханатай ёслол хүндэтгэлийн өргөө байрлаж байна.
Дүүргийн хэмжээнд шинээр гэр бүл болж буй иргэдийн 10-15 хувь нь гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулж, үлдсэн хувь нь гэрчилгээгээ энгийн байдлаар гардан авдаг байлаа. Тэгвэл энэ өргөөнд шинээр гэр бүл болж байгаа хосууд гэрлэлтээ ёслол төгөлдөр бүртгүүлж гэрчилгээ гардан авах, 16 нас хүрч байгаа хүүхдүүдэд “иргэний үнэмлэх” гардуулах, иргэний андгай өргөх ёслолыг зохион байгуулах, шинээр мэндэлсэн бяцхан иргэддээ төрсний гэрчилгээг нь олгох юм.

Нээлтийн ёслолд ХАХНХ-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Дэлгэрбат, Дүүргийн Засаг даргын орлогч Г.Энхболд, Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга Э.Одбаяр болон бусад хэлтэс, албаны дарга нар, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Нээлтийн үеэр шинэхэн төрсөн гурван хүүхдэд төрсний гэрчилгээ, 16 нас хүрч буй хүүхдүүдийн төлөөлөлд иргэний үнэмлэхийг нь дүүргийн удирдлагууд гардуулж цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг ерөөснөөр Хүүхэд, гэр бүл хөгжлийн ордоны үйл ажиллагааг эхлүүллээ.
Эх Сурвалж:.bgd.mn
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна
С.Энхбаяр: НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийж байна
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ
МБХ: Банкуудын гадаад эх үүсвэрт 25 хувийн заавал байлгах нөөц тооцно
Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө