МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгчид хонхны баярын үргүй зардлаа хэмнэж нийгмийн сайн сайханд чиглэсэн ажил жил бүр өрнүүлдэг. Тэд энэ удаад 2-р амаржих газрын нярайн тасагт зайлшгүй шаардлагатай хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат хандивлалаа.
2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгчид энэ гэгээлэг үйлсийг эхлүүлэн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хоол боловсруулах эрхтний аппарат хандивласан нь хойч үедээ үлгэр дуурайл үзүүлжээ. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн энэ жилийн төгсөгчид хонхны баярт үр өгөөжгүй үрэгддэг мөнгөө цуглуулж 2-р амаржих газрын нярайн тасагт хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат бэлэглэлээ.
Амьсгалахад бэрх, зүрхний цохилт сул нярайд зайлшгүй шаардлагатай аппарат хандивласан нь нүдээ олсон бэлэг байсныг эмч, ажилчид онцолж байна. Нийгэмд чиглэсэн энэ гэгээлэг үйлс цаашид уламжлал болон тогтсоныг оюутнууд хэлж байна. Бар, ресторон, амралт зугаалга, архидан согтууралтыг хойш тавьж хорвоод хүн болж үлдэх гэж тэмцэж буй үрсэд амьдрал бэлэглэх нь тэдний хувьд үнэ цэнэтэй гэдгийг МУИС-ийн оюутнууд хэлж байна.
ЭХ СУРВАЛЖ: TV5.MN
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ