2012-2015 онд дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тасралтгүй унасан. Энэ нь улс орнуудын, тэр дундаа уул уурхайгаас хараат эдийн засагтай улс орнуудад хүнд цохилт болсон. Харин Ардчилсан нам 2012 оны сонгуулиар ард түмнийхээ итгэлийг хүлээн олонхи болж Засгийн газраа бүрдүүлэн ажиллахдаа “Чингис”, “Самурай” бонд босгож, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихийн зэрэгцээ их бүтээн байгуулалт хийлээ. Дэлхийн улс орнуудын эдийн засаг хүнд байсан ч манай улс сүүлийн 90 гаруй жил бариагүй урт замыг ашиглалтад оруулж, эрчим хүч, барилгын салбарт асар их бүтээн байгуулалт хийсэн. Сөрөг хүчин өнгөрсөн бүтэн дөрвөн жил засгийн эрх барьж байгаа Ардчилсан намыг өр тавилаа гэж шүүмжилж, ард олны тархийг угаах гэж оролдож байна.
Дэлхийд зээл авалгүй хөгжсөн, бүтээн байгуулсан нэг ч улс орон байхгүй. Улс орнуудын эдийн засаг хүндрэх тусам зах зээлдээ мөнгө оруулж ирэхийг чухалчилдаг. Энэ утгаараа манай улс “Чингис” “Самуурай” бонд босгосноор дэлхийн эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд 83 мянган айл орон сууцанд орж, 50-60 мянган айлыг дулаанаар хангах “Амгалан” дулааны цахилгаан станц ашиглалтад орж, III, VI цахилгаан станцад өргөтгөл, шинэчлэл хийж, найман аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбож, “Гудамж” төслийг хэрэгжүүлсэн гэх мэт бүтээн байгуулалт хийлээ. Нэг үгээр хэлбэл, дэлхийн эдийн засгийг дагаад хямардаг байсан бол өнгөрсөн дөрвөн жилийг дэлхийн эдийн засгийн хямарлыг сөрж, бүтээн байгуулалт хийсэн он жил боллоо. Энэ бүтээн байгуулалтыг хийгээгүй бол уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт, дэлхийн эдийн засгийн хямрал манай эдийн засагт маш том цохилт болох байсан юм.
Бонд босгож зах зээлдээ оруулснаар ажлын байрыг хадгалж, эдийн засгийн хүдэрлийг бага мэдэрсэн гэдгийг эдийн засагчид ч хэлдэг. Эдийн засаг сэргээд ирэхээр гадаадын зах зээлээс босгосон бондоо эргэн төлөх бүрэн боломж бидэнд бий.
Эх сурвалж: Ардчилсан Нам
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна
С.Энхбаяр: НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийж байна
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ
МБХ: Банкуудын гадаад эх үүсвэрт 25 хувийн заавал байлгах нөөц тооцно
Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө