Нийслэлийн сая 500 мянга гаруй иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрахад орчин, хөрс, агаарын, усны асуудал хамгийн чухал сэдэв байсаар ирсэн. Тиймээс Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын тушаалаар батласан удирдамжийн дагуу МХЕГ-аас “Ус сувгийн удирдах газар”, “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламж, зарим арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд саяхан хяналт шалгалт хийсэн юм.
МХЕГ-ын дэд дарга П.Ангарагаар ахлуулсан шалгалтын хэсэг Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг арьс шир, ангийн үслэг боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, байгаль орчны үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүлжээ.
Иймд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн арьс шир, ангийн үслэг боловсруулах
“Мон –Ит-Булигаар”,
“Монгол Шеврго”,
“Белон”,
“Шандаст –Аргамаг”,
“МЛТЖ”,
“Яармаг -1”,
“Элит фур”,
“Лидер-Арена”,
“Их эргэлт”,
“Ерөөлт интернейшл”,
“Мон-Ирээдүй”,
“Содонцуурай”,
“Меделмен”,
“Улаанбаатар фур”
, “Гурван –Эрдэнэ”,
“Их-Асар”,
“Сүүдэртийн хөндий”,
“Мастер додо”
”, Эрдэнэ чандмань”,
“Ялман”,
“Батдүмбээ”,
”Сутайн дэвшил”,
“Хатан төгөл”,
“Үе импекс”,
“Алтайн харгиа”,
“Мөнх шинэ –од”,
“Фучер холдинг”,
“Арилдий”
зэрэг ХХК 28 үйлдвэрийг гаргасан зөрчлөө арилгуулах хүртэл үйл ажиллагааг нь зогсоох тухай Улсын ахлах байцаагч акт тавилаа гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Б.Жаргалан: Ажил, амьдралын хуваариа цахилгаан хязгаарлалтад тааруулдаг боллоо
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг ашиглалтад оруулснаар импортын цахилгаан эрчим хүчийг бүрэн орлоно
Ц.Санжаачойпэл нар болон Д.Саяннямбуугийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно
Сэтгүүлч Н.Таванцэцэг: Иргэд хоорондоо “зодолдож” байхад Монголын төр хаана байна вэ
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна