Монголын толгой баячуудын нэг болох “Эрэл” группын ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбат сахилгагүй нь дэндсэн эрх хүү Э.Жаргалангаа гэр бүлтэй болоход нь ихэд баярласан гэдэг. Группын ерөнхий захирлын албан тушаалыг хүүдээ өгч, нүсэр хурим Тэрэлжид хийсэн бөгөөд хэн хүнгүй л чинээлэг эрхмийн шинэхэн бэрийг сонирхож суусан цаг саяхан мэт. Гэвч царайлаг, чинээлэг залуугийн хайрыг булаасан Ж.Цэнгүүн гэгч өвөрмөц төрхтэй энэ бүсгүйн талаар төдийлөн олон хүн мэдэж чадаагүй. АНУ-д сурч боловсорсон, томоохон компанид ажилладаг гэхээс өөр юу ч мэдэгдээгүй түүний нууцыг энд дэлгэе.
Ж.Цэнгүүн загварын тайзан дээр алхаж байгаагүй ч “Монголын сайхан бүсгүй-2005” тэмцээнд оролцож байсан удаатай. Тэр ч байтугай, бүр “Дэлхийн оюутны мисс-2005” тэмцээнд амжилттай оролцон “Фото мисс” өргөмжлөл хүртэж байсныг нь мэдэх хүн ховор байдаг юм билээ. Соёл, гоо сайхны “Хатан-Эрдэнэ” төвөөс мисс бүсгүйчүүдийнхээ дунд сонгон шалгаруулалт явуулснаар Ж.Цэнгүүн тодорч, багш нарынхаа итгэлийг алдаагүй ирсэн гэдэг.
Харин өдгөө “Эрэл” группын ерөнхийлөгчтэй ханилсан мисс бүсгүй чухам юуны учир ийн өмнөх амжилтуудаа нууцлах болсон нь тодорхойгүй хэвээр. Тэрбээр урьд нь “Дэлхийн оюутны мисс-2005” тэмцээнээс ирсэн даруйдаа энэхүү зургийг авахуулж байжээ. Магадгүй, миссийн тэмцээнд оролцсон хэн бүхэн бэлтэй эрчүүдийн өвөр сэлгэдэг бичигдээгүй “хууль” байдаг учраас шүүмжлэлийн бай болохыг хүсэлгүй ийнхүү нуугддаг ч байж мэднэ.
Эх сурвалж: www.zone.mn









Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа