Монгол Улсад Бөөрөлжүүт нүүрсний уурхай, цахилгаан станцын цогц төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.“Цэцэнс майнинг” компани таван жилийн өмнөөс Бөөрөлжүүтийн талын хүрэн нүүрсний ордод түшиглэн 600МВт-ын хүчин чадалтай иж бүрэн цогц төслийг эхлүүлэв.
600 МВт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц, 70 км урттай хос хэлхээт 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамтай, жилд 3 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий уурхайн ажил Монголд гэрлийн, валютын өргөн урсгал нэмэх болно.
2019 оноос жилдээ 1.6 тэрбум кВт.цаг буюу манай улсын нийт эрчим хүчний 30 хувийг үйлдвэрлэж эхэлнэ. 2022 оноос 3.2 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн төвийн эрчим хүчний системд нийлүүлэн гэрэл нэмнэ хэмээн Newsbabr.com-д мэдээллэжээ.
Эх сурвалж: Medee.mn
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа