Энэ өдрүүдэд Хөдөлмөрийн яам хөл хөдөлгөөн ихтэй байна. Учир нь, Монгол-Япон улс хооронд байгуулагдсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд дадлагажигч ажиллах хүчин илгээх бүртгэлийн асуудал хүлээгдэж буй юм.
Япон улс бол эдийн засаг нь тэлж хөгжсөн өндөр хөгжилтэй орон. Тус орон руу илгээх дадлагажигч ажиллах хүчин ерөнхийдөө хоёр онцлогтой.
Нэгд, дадлагажигч ажиллах хүчинд тодорхой тоо заагдахгүй. Манай улсын зүгээс хүссэн тооны ажиллах хүчний залуусаа Япон руу илгээнэ. Хөдөлмөрийн яамны энэ асуудлаар тусгай ажлын хэсэг гарган ажиллаж буй.
Хоёрт, дадлагажигч ажиллах хүчин Японд хар ажил хийхгүй. Монгол залуус Японд гурван жилийн хугацаанд дадлагажигчаар мэргэшиж, эх орондоо ирсэн хойно нь тэднийг үйлдвэржилтийн бодлогоор төрөөс дэмжинэ. Мөнхүү Тавантолгойн нүүрсийг боловсруулах замаар “Тоёото” компанийн машины бүтэц хэсгүүдийг энд үйлдвэрлэхэд ажиллах хүчин болгохоор албан хэлэлцээрүүд хийгдсэн.
Дадлагажигч ажиллах хүчин илгээж буй гол зорилго нь Японы технологийг Монгол Улсад нэвтрүүлэх явдал. Тиймээс дадлагажигч ажиллах хүчин үндсэндээ Монголд ирээд баталгаатай, өндөр цалинтай ажлын байраар хангагдахын тулд гурван жилийн хугацаанд Японд цалинтай дагалдан хийнэ гэсэн үг.
Гэхдээ Япон руу хүссэн бүхэн нь бас чиг явчихгүй. Нарийн дэг жаягтай, Дорно дахины соёлын өвийг хүндэтгэн үздэг, ясны хариуцлагатай улс руу бид хараар ажиллаж буй мэтээр нэвтэрч болохгүй. Япон улсын зүгээс манай улсаас илгээгдэх дадлагажигч ажиллах хүчинд үндсэн хоёр шаардлага тавьж байгаа ажээ.
Нэгд, хэлний бэлтгэлд хамрагдсан байх. Эл бэлтгэл ажлыг хангахын тулд салбар яамнаас нь МСҮТ-үүд дээр дөрвөн сарын хэлний бэлтгэл зохион байгуулах аж. Өөрөөр хэлбэл, дадлагажигч ажиллах хүчнээр Япон руу явах иргэд зайлшгүй хэлний бэлтгэлд хамрагдах юм.
Хоёрт, Япон Улсын соёлын талаар мэдлэгтэй байх. Энэ хүрээнд тухайлсан сургалтууд зохион байгуулагдах аж. Эл шаардлагын цаад утга нь монголчуудыг хариуцлагатай, ёс зүйтэй байхыг анхааруулж буй хэрэг гэж тайлбарлаж байна. Харийн нутагт очоод архи ууж, хоорондоо муудалцах, харилцааны бусармаг байдал үүсгэхгүй байх зэргээс өгсүүлээд манайхны чих халууцууцдаг сэдвүүд хөвөрдөг. Ийм зан араншингаа манай улсад ажиллах хугацаандаа гаргахгүй байна уу гэж япончууд биднээс эелдгээр гуйж, анхааруулах маягаар соёлын хүрээний асуудал сөхсөн гэж болно. Бүртгэлийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр Хөдөлмөрийн яамнаас өгөхөөр болжээ.
Эх сурвалж: Medee.mn
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна
С.Энхбаяр: НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийж байна
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ
МБХ: Банкуудын гадаад эх үүсвэрт 25 хувийн заавал байлгах нөөц тооцно
Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө