Монголын Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийг тойроод Баянгол дүүргийн 16 хорооны иргэд оршин суудаг. Монголын соёл, шашны өв болсон энэ газарт оршин суудаг иргэдийн олонхи нь гэр хороололд аж төрдөг. Өнгөрсөн дөрвөн жилд Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид дүүргийнхээ бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Гандангийн гудамжуудыг шинэчлэх ажил санаачилж, хэрэгжүүлсэнд иргэд талархлаа илэрхийлэв.
Мөн Гандантэгчинлэн хийдийн өргөтгөлийн барилгын хөрөнгө оруулалтыг УИХ-аас шийдэж өгсөнд иргэд таатай хандаж байв. УИХ-ын сонгуулийн 70 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа УИХ-ын дарга З.Энхболд энэ талаар "Энэ бол Монголын төр хэлмэгдэгсдийнхээ ар гэрээс уучлал гуйж байгаагийн нэг хэлбэр юм шүү" гэсэн юм. Иргэдийн зүгээс "Шинэчлэлийн баг"-ийн үргэлжлэл болох "Шийдлийн баг" дэмжиж, 2012-2016 онд өрнөсөн их бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхийг хүсч байв. Ялангуяа "Сайн хашаа" хөтөлбөрт Гандан орчмын айл өрхүүд хамрагдах хүсэлтэй байгаагаа УИХ-ын дарга З.Энхболд болон НИТХ-ын сонгуульд нэр дэвшигч архитекторч, Монгол Улсын зөвлөх инженер В.Ганбаатар нарт уламжлав.
Эх сурвалж: Баянгол дүүгийн ардчилсан нам
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана