УИХ-ын сонгуулийн 16-р тойрогт бие даан нэр дэвшигч Б.Мөнхболор гэх энэ эрхэм 34 настай. МУИС-ыг Гадаад харилцааны мэргэжлээр баклавр, улс төрийн менежментээр магистр хамгаалсан нэгэн.
Тэрбээр Улаанбаатар хотын “Нийтийн Тээвэр”-ийн салбарт ухаалаг цахим төлбөрийн систем “Смарт” картын төслийг санаачилсан түүнд нутгийнхан нь их итгэл өвөртлүүлж байгаа гэх. Бүр тодруулбал түүний дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ. Нийгмийн зорилтот бүлэгт хандсан цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ёс зүйтэй, мэргэшсэн, үнэнч шударга иргэдийг улс төрийн намын гишүүнчлэл харгалзахгүйгээр төрийн албан тушаалд томилно” зэргийг тусгасан нь Дундговьчуудын итгэлийг хүлээгээд байгаа аж.
Сонирхуулахд түүний өрсөлдөгчид МАН-аас Б.Амарсанаа, АН-ын Б.Наранхүү, МАХН-аас О.Ганбат нар юм. УИХ-ын 16-р тойрогт Дундговь аймгийн Өлзийт Өндөршил, Адаацаг, Баянжаргалан, Дэлгэрхангай, Дэлгэрцог, Дэрэн, Эрдэнэдалай, Говь-Угтаал болон Гурвансайхан, Хулд, Луус, Сайхан-Овоо, Сайнцагаан, Цагаандэлгэр зэрэг сумдууд багтаж байгаа юм байна.
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана