Мах экспортлох асуудлаар олон улстай амжилттай гэрээ, хэлэлцээр байгуулсны үр дүнд 2015 онд манай улсын 12 компани гадаадын дөрвөн улсад 4715 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон бол энэ он гарсаар нийт 1000 орчим тонн мах экспортлоод байна. Ирэх жилүүдэд мах, махан бүтээгдэхүүний экспортыг жилд нэг тэрбум долларт хүргэнэ.
Энэ талаар Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлснээр манай улсын эдийн засагт уул уурхайгаас илүү ч орлого бий болох боломжтой гэсэн үг. Тухайлбал мах, махан бүтээгдэхүүн экспортлох юм. Ерөнхий сайд болон Хятадын Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр манай улсаас 1 тэрбум ам.долларын мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой талаар ярилцсан. Мөн ОХУ-руу ихээхэн хэмжээний мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой болж байгаа.
Цаашдаа махны экспортын асуудал дээр нэг цонхны бодлогоор маркетингийн асуудлыг явуулахаар төлөвлөж байгаа. Дотооддоо махны үнийг нэмэхгүй байх, гадагшаа махаа өндөр үнээр экспортлох бодлогыг баримтлах ёстой гэдэг зарчимтай байна. Зөвхөн хоёр хөрш улсдаа ч мах экспортлоод зогсохгүй Арабын улсууд руу хонины мах экспортлох асуудлын судлаж байна. Вьетнам улс ямааны мах их хэмжээгээр импортолж авъя гэсэн санал тавьсан байгаа” гэжээ.
Н.ЖАРГАЛ
Эх сурвалж: Ардчилсан Нам
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа