МҮСБХ-ны "Бид нэг гэр бүл" төслийн хүрээнд хийгдсэн ээлжит сайн үйлсийн аян 21 аймгийн Үндэсний лигийн Бүх Оддын тоглолт зохион байгуулж түүнээс олсон орлогыг Сагсан бөмбөгийн спортын мастер Б. Батхишигийн эмчилгээний зардалд хандивлах байсан билээ.
Хорин нэгэн аймгийн Үндэсний лигийн тэмцээний Бүх Оддын тоглолтыг амжилттай зохион байгуулж 3,370,000₮ төгрөгний орлого олсныг өнөөдөр Б. Батхишигт гардуулан өглөө. Өнгөрөгч 12-р сард мөн Монгол Улсын шигшээ баг, Легионеруудын багуудын халз тоглолтыг зохион байгуулж олон хүний хамтын хүчээр 14 орчим сая төгрөгийг олж хандивлаж байсан юм.
Б. Батхишигт Швейцарь улсад эмчлүүлэхээр ирэх долоо хоногт тус улсыг зорих болсон. Энэхүү сайн үйлсийн аянг дэмжин нэг зүрх сэтгэлээр нэгдсэн тамирчид, шүүгчид, зохион байгуулагчид, Үндэсний лигт оролцсон тоглосон урлаг, спортын алдартнууд, билет худалдан авч сайн үйлсийн аяныг дэмжин үзсэн эрхэм сагсан бөмбөг сонирхогч, фанатууд та бүхэндээ гүн талархал илэрхийлж, сайхан сэтгэлийн тань буян таны амьдралд гэрэл гэгээ, амжилт дагуулан ирэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Эх сурвалж: Medee.mn
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана