Найм дахь удаагийн парламентын сонгуульд 12 нам, гурван эсвэл 69 бие даагч гээд нийтдээ 498 нэр дэвшигч өрсөлдөхөөр өнгөрсөн долоо хоногт батламжаа авсан юм. Нэр дэвшигчдийн сурталчилгаа хуулийн дагуу өнгөрөгч бямба гаригаас эхэллээ. Эрээн мяраан өнгөт цааснууд айлуудаар нэг тарж, зүс царай нь танигдахгүй самбарууд гудамжаар нэг өлгөөстэй.
Нэг л өглөө сэрээд хархад нэр дэвшигчид хонь, хурга нийлсэн мэт л харагдаж байна. Сонгуульд нэр дэвшигчдийн бэл, бэнчинг сурталчилгааны өнгөнөөс харж болдог байв. Урлаг, соёлын алдартнуудыг мөнгөөр хөлсөлж, том, том шоу тоглолтуудыг зохион байгуулж, зурагт хэвлэлээр өдөр өнжихгүй гарч, аль том, хүртээмжтэй гэсэн самбар болгонд зургаа өлгөж, өөрсдийгөө сурталчилдаг баян гарууд байхад нөгөө нь өдөр шөнөгүй гудамж метрлэдэг явдал ард үлджээ.Цахим ертөнцөд анхаарал татаж, яригдсан сонирхолтой сурталчилгаа, сонгуулийн эхний өдрүүдийн дүр зургийг түүвэрлэн сонирхуулъя.
Б.БАТ
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна
С.Энхбаяр: НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийж байна
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ
МБХ: Банкуудын гадаад эх үүсвэрт 25 хувийн заавал байлгах нөөц тооцно
Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө