Амархүү юу Адель уу


“Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг гарч эхэлснээс хойш даруй зургаа дахь дугаараа өчигдөр хүргэсэн билээ. Тэгвэл өмнөх дугааруудад хэн хэрхэн оролцож байсныг манай үзэгчид санаж буй биз. Б.Амархүүг дугаарын ялагч болохгүй байна, азгүй юм, шүүгчид нь шударга бус шүүж байна гэхчилэн олон яриа дэгдсэн. Тэгвэл энэ долоо хоногийн дугаарын ялагчаар Б.Амархүү жинхэнэ утгаар нь “Яг түүн шиг” байж чадсанаар ялагч болж илт давуугаар тэргүүлсэн юм.

 

Тэрбээр “Aдель”-ийг дуурайсан бөгөөд дараагийн дугаартаа АЖ Долгорыг дуурайхаар таарчээ. Шүүгчид болон хамтран оролцож буй оролцогчид, үзэгчдийн зүгээс Б.Амархүүд эмэгтэй манер илүү тохирох юм байна гэдэгтэй дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа юм. Ийнхүү зургаадахь дугаарын ялагч болсон Б.Амархүү, АЖ А.Долгорыг хэрхэн дуурайсныг ирэх долоо хоногт харах нь ээ.

 

В.Баяраа