Шинийн 8 ний билэгт сайн өдөр Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас УИХ, НИТХ -д нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ. Аз жаргалтай хотын төлөө БИД ЗҮТГЭНЭ ХАМТДАА ХӨГЖИНӨ уриатайгаар намынхаа бодлого шийдвэрийг танилцуулан, нэр дэвшигч нар цугларсан дэмжигч, сонсогч олонд мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Нэр дэвшигч нарын мэндчилгээнээс ишлэвэл:
НИТХ- д 22 тойргоос нэр дэвшигч 1.С.Мөнхчулуун:
Миний бие Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын намаас Өнөр хороололд НИТХ-д нэр дэвшиж байна. Өнөөдөр та бидний баярын өдөр учир нь МАН энэ сонгуульд ялсанаар Монголын ард түмний ялалт байх болно. Тийм учраас өнөөдөр энд хуран цугларсан та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа маш их баяртай байна. Өнөөдөр НИТХ-д нэр дэвшиж байгаа 9 төлөөлөгч УИХ-д нэр дэвшиж байгаа 6 нэр дэвшигчид эдгээр 15 нэр дэвшигч ирээдүйн 4 жилийн хугацаанд та бүхнийг төлөөлөх менежерүүд юм шүү. Иймд та бүхэн сонголтоо зөв хийгээрэй. “Аз жаргалтай хот” гэсэн мөрийн хөтөлбөртэйгээр сонгуульд оролцож байна. Бид ард түмэндээ” Өр биш Өв” үлдээдэг төртэй байхын төлөө “Бид зүтгэнэ Хамтдаа хөгжинө.” Монгол Ардын нам ард түмэнтэйгээ хамт ялах болно.
УИХ-д нэр дэвшигчид
71 тойрог 1.Ц.Гарамжав
72 тойрог 1.Н.Учрал
73 тойрог 1.Д.Сумъяабазар
74 тойрог 1.Д.Тэрбишдагва
75 тойрог 1.Б.Ундармаа
76 тойрог 1.Х.Нямбаатар
НИТХ-д нэр дэвшигчид
16 тойрог 1.Б.Отгонсүх
17 тойрог 1. Ц.Төрхүү
18 тойрог 1.Ц.Сандуй
19 тойрог 1.Б.Цолмон
20 тойрог 1.Б.Бямбадорж
21 тойрог 1.Д.Баярсайхан
22 тойрог 1.С.Мөнхчулуун
23 тойрог 1.М.Халиун
24 тойрогт 1.Ц.Дагва
Эх сурвалж: Монгол Ардын намын сонгуулийн штаб
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй