Монголд 94 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байна


Өнөөдөр Хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) бий болгосон бөгөөд жил бүрийн зургадугаар сарын 12-нд тэмдэглэдэг уламжлалтай. 1997 онд Амстердам, Осло хотод болсон Хүүхдийн хөдөлмөрийн хамгийн муу хэлбэрүүдтэй тэмцэх тухай бага хурал болон Хүүхдийн хөдөлмөрийн асуудлын тухай олон улсын бага хурлын дараа хуанлид шинэ өдөр бий болгох тухай санаа гарчээ. Эдгээр арга хэмжээ нь хүүхдийн хөдөлмөрийг устгах шаардлагатайд олон нийтийн анхаарлыг хандуулсан байна. Хүүхдийн хөдөлмөрийн хамгийн муу хэлбэрийг устгах тухай ОУХБ-ын 82 дугаар конвенци хүчин төгөлдөр болсноос хойш өнгөрсөн жилүүдэд ажил хийдэг олон хүүхдэд дэмжлэг үзүүлжээ.

 

Дэлхийд 215 сая хүүхэд ажил хийдгээс 115 сая нь аюултай нөхцөлд ажиллаж байгаа аж. ОУХБ-ын гишүүн улсууд 2016 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн хамгийн муу хэлбэрийг устгах зорилго тавьсан байна. Энэ зорилгод хүрэхийн тулд үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, улс төрийн хүсэл зоригийг бэхжүүлэхийн аль аль нь чухал шаардлагатай  хэмээн мэдэгдэж байжээ. Манай улсад ямар нэгэн байдлаар хөдөлмөр эрхэлж байгаа 94 мянга орчим хүүхэд бий аж. 2025 он гэхэд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоох зорилго тавьж, энэ нь ажил олгогчдын хандлагыг өөрчилсөнөөр биелэх боломжтой юм байна.