УИХ-ын сонгуулийн 74-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Бандихүүгийн УРГАМАЛЦЭЦЭГ сонгуулийн сурталчилгааны нээлтээ СХД-ийн Хилчин хотхонд хийлээ.
Нийслэлийн хамгийн олон хүн амтай СХД-ийн гэр хорооллын бүсэд шийдэх, шинэчилж өөрчлөх олон асуудал бий. Даргын хүүхэд 30 саяын төлбөртэй сургуульд сурч байхад жирийн иргэний хүүхэд 3 ээлжээр хичээллэж байгааг хална, өмчилсөн хашаандаа ая тухтай амины орон сууцтай болохыг дэмжих “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжүүлнэ, монгол хүн оюуны уурхайгаа уудлан бизнес хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ гэж нэр дэвшигч Б.Ургамалцэцэг онцоллоо.
Тэрбээр “Монгол хүн-2020”, “Эрдэм боловсролтой Монгол хүн”, “Авъяас”, “Ном”, “Зөв Монгол хүүхэд” зэрэг олонд танигдсан, Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын цөм болсон хөтөлбөрүүдийг санаачилж, боловсруулж, гардан хэрэгжүүлсэн арвин туршлагатай нэгэн билээ.
Өнгөрсөн 4 жилд хамгийн их шинэчлэл хийгдсэн салбар боловсролын салбар гэж ард иргэд ам сайтай байна. Өргөн хүрээтэй энэ салбарыг олон улсын жишиг стандартад хүргэх шинэчлэлийг УИХ-д нэр дэвшиж буй Б.Ургамалцэцэг БСШУ-ны дэд сайдаар ажиллах хугацаандаа түүчээлэн удирдсан юм.
Сонгинохайрханчуудын хувьд Б.Ургамалцэцэг хуучны танил нь. Тэртээ 20 жилийн өмнө буюу 1996 онд тэрбээр улс төрийн ажлын гараагаа УИХ-ын гишүүний бие төлөөлөгчөөр энэ дүүргээс эхэлж байсан түүхтэй.

Өндөр боловсролтой, өргөн туршлагатай, үзэл бодолдоо тууштай түүн шиг хүнд итгэл хүлээлгэхэд бэлэн байгаагаа Сонгинохайрханчууд илэрхийлж байлаа.
Нэр дэвшигч Бандихүүгийн УРГАМАЛЦЭЦЭГ-ийн
Сонгуулийн штаб
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа