Их, дээд сургуульд элсэн суралцах эрхээ авах элсэлтийн ерөнхий шалгалт ирэх долоо хоногийн лхагва гаригт буюу зургаадугаар сарын 15-нд эхэлнэ.
Ингэхдээ суурь шалгалт болох монгол хэлний шалгалтаар эхлэх юм. Мөн энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын журамд монгол хэл ,англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг нэмж оруулахаар заасан .Үүнтэй холбоотойгоор хөдөө орон нутгийн шалгалтын байруудад сонсох тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулж дууссан байна.
Улаанбаатар хотын шалгалтын байруудад тавих тоног төхөөрөмжийн тендэрийг сангийн яамнаас дахин зарлаж шалгаруулалтын хугацаа нь ЭЕШ-аас хойш болох тул энэ жилийн сонсох чадварын даалгаврыг авахгүйгээр хуучин шалгалтын бүтцээрээ авах болсныг мэдэгдэж байна.
Харин хөдөө орон нутагт туршилтын журмаар дүн оноонд нөлөөлөхгүйгээр сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг авна.
2016 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ
|
Сар/өдөр |
Цаг |
Шалгалт |
|
06 дугаар сарын 15 |
12:00 – 13:40 |
Монгол хэл бичиг |
|
06 дугаар сарын 16 |
10:00-11:20 |
Монгол улсын түүх |
|
13:00-14:40 |
Хими |
|
|
16:00-17:20 |
Англи хэл |
|
|
06 дугаар сарын 18 |
08:30-09:50 |
Газар зүй |
|
11:30-13:10 |
Математик |
|
|
14:30-15:50 |
Биологи |
|
|
17:00-18:20 |
Монгол хэл |
|
|
06 дугаар сарын 19 |
08:00-09:40 |
Физик |
|
11:30-12:50 |
Нийгмийн тухай мэдлэг |
|
|
14:20-15:40 |
Орос хэл |
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ