Шинэчлэлийн Засгийн газар “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлээд 4 жилийн нүүрийг үзэж байна. Энэхүү хөтөлбөрийн гол цөм нь Эрүүл мэндийн салбарт техник технологийн шинэчлэл хийх зорилт юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд өнөөдрийг хүртлэх хугацаанд эмчилгээ оношилгоонд орчин үеийн дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллалаа. Үүний үр дүнд нь 11 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвд 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж бүхий оношилгооны төв байгуулсан гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлж байв.
“Оношилгооны төв”-ийг шинээр байгуулан ажилласан нь ихээхэн үр дүнгээ өгсөн байна. Тодруулбал, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийн тоо 2012 оныхоос 20-30 хувиар нэмэгдэж, нийслэлд ирж оношлуулсан иргэдийн тоо хоёр дахин буурсан байна. Тиймээс АН-ынхан ирэх дөрвөн жилд 10 аймаг, нийслэлийн зарим дүүрэгт “Оношилгооны төв” шинээр байгуулан ажиллахаар болжээ.
Энэхүү хөтөлбөр нь
1.Монгол хүн эх орондоо чанартай өндөр нарийн мэргэжлийн эрүүл мэндийн туламж авах нөхцөл бололцоог бүрдүүлэх
2. Эм болон хүнсний аюулгүй байдлыг хангах
3.Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бие даалган хөгжүүлэх
4.Хүн амын эрүүл мэндийн эрсдлийг бууруулах
5.Бага дунд орлоготой иргэдийн эрүүл мэндийн эрхийг хамгаалах гэсэн таван зорилтыг тавин ажиллаж байгаа юм.
Б.Саран
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна
С.Энхбаяр: НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийж байна
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ
МБХ: Банкуудын гадаад эх үүсвэрт 25 хувийн заавал байлгах нөөц тооцно
Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө