Бусдын автомашиныг хээв нэг өөрийнх юм шиг хулгайлан алга болдог хулгайчид улам хүрээгээ тэлж, арга барил нь ч нарийссаар байгаа талаар албаны эх сурвалж мэдээллэж, иргэдэд сэрэмжлүүлж байна. Өнгөрсөн ажлын таван өдрийн хугацаанд нийслэлд нийт зургаан иргэн автомашинаа алдсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Тодруулбал, Сүхбаатар болон бусад дүүргийн нутаг дэвсгэрт энэхүү гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд дөрвөн машин нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс нэг өдөр алга болсон хачирхалтай хэрэг гарсан байна.
Албаны эх сурвалжийн мэдээллэж буйгаар, дээрх зургаан автомашины гурвыг нь олж, үлдсэнийг нь эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй юм байна. Олдсон гурван машины хувьд хоёрыг хулгайчид нь энд тэнд орхин зугатаасан байсныг эзэн холбогдогчийг нь олж тогтоон, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Харин нэгийг нь жолоочийн ээж хэлэхгүйгээр авч явсан байсныг мэдэлгүй цагдааг дуудлага өгсөн байсан аж.
Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас “Өгөөмөр”, “Да хүрээ” гэх мэтчилэн автомашины сэлбэг зардаг захуудын ченжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тодруулбал, тээврийн хэрэгслийн эд ангийг хулгайнх гэдгийг мэдсэн бол зайлшгүй цагдаагийн байгууллагад мэдэгдэх, хэрвээ мэдэгдэхгүйгээр ашиг олох зорилгоор авсан бол хатуу хариуцлага ногдуулна гэдгийг ойлгуулж гэрээ хийсэн гэлээ.
Б.СОРОНЗОНБААТАР: ОН ГАРСААР 100 ГАРУЙ МАШИН АЛДАГДААД БАЙНА
Бид Улаанбаатар хотын цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Соронзонбаатартай ярилцлаа.
-Сүүлийн үед бусдын машиныг бүтнээр нь хулгайлах хэрэг их гарах болсон гэж үнэн үү?
-Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэг мөрдөх хэлтсээс хийсэн судалгаагаар 2016 оны мөн үеийг 2015 оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт 0.8 хувиар буурсан. Гэвч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй гарсан. Хулгайлах эд зүйлсийн тоо, чанар өөрчлөгдөж, улам нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, машины эд зүйл алдагддаг байсан бол машин бүтнээрээ алдагддаг боллоо.
-Он гарсаар автомашин бүтнээр нь хулгайлах хэрэг хэд бүртгэгдэв?
-2016 оны нэгдүгээр сарын 01-нээс хойш нийт 100 машин алдагдсанаас дийлэнх нь “Верна аксент” маркийн солонгос автомашин. Мөн “Экстриал”, “Королла”, “Приус” гэх мэт сэлбэг хэрэгслийг нь зарж борлуулж ашиг олж болохуйц машинууд хулгайд алдагддаг. Одоогоор 60-аад машиныг олоод байна. Үлдсэн машинуудыг эрэн хайх ажиллагаа хийгдэж байна. 2016 оны дөрөвдүгээр сарын сүүлээр манай хэлтэс Ч нарын бүлэг хулгайчдыг илрүүлэн, мөрдөн байцаалт явуулж байна. Одоогоор тэд бүлэглэн будсын 13 автомашиныг хулгайлсан нь тогтоогдсон. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа.
-Хулгайчид ямар зорилгоор бусдын машиныг хулгайлдаг юм бол?
-Хулгайлагдаж байгаа машинуудын 60 гаруй хувь нь Солонгос улсад үйлдвэрлэгдсэн “Верна аксент” маркийн автомашин байдаг. Гэмт этгээдүүд машиныг хулгайлаад, таксинд явах, эсвэл өөрийнхөө хувийн хэрэгцээнд ашиглачихаад бензин нь дуусан, эсвэл эд анги нь эвдэрсэн тохиолдолд шууд байгааа газарт нь хаяад, авч зарж болох бололцоотой эд ангиудыг нь салгаж авч яваад байгаа юм. Одоогоор хулгайлсан машинаа дамжуулж зарсан тохиолдол манай цагдаагийн байгуулагад тогтоогдоогүй байна. Хулгайд алдагдсан машинууд гэрчийн этгээдүүдийн мэдүүлгээр олдоод байгаа. Иргэд автомашиныхаа цонхыг онгорхой орхидог, доторхи гэрэлтүүлгийг нь асаалттай орхидог, хаалгаа дутуу хаадаг, хараа хяналтгүй газар машинаа тавих гэх мэт хайхрамжгүй үйлдэл нь хулгайч нарыг гэмт хэрэг хийх сэдлийг төрүүлж, боломж олгож байдаг гэдгийг анхааруулмаар байна.
Эх сурвалж: Medee.mn
Б.Жаргалан: Ажил, амьдралын хуваариа цахилгаан хязгаарлалтад тааруулдаг боллоо
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг ашиглалтад оруулснаар импортын цахилгаан эрчим хүчийг бүрэн орлоно
Ц.Санжаачойпэл нар болон Д.Саяннямбуугийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно
Сэтгүүлч Н.Таванцэцэг: Иргэд хоорондоо “зодолдож” байхад Монголын төр хаана байна вэ
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна