Эр өсч эсгий сунана гэж энэ


Нээрээ л эр өсч эсгий сунана гэж энэ байх даа. А.Сүхбат аваргын гунигийг үргээсэн хүү гэгддэг тэрбээр Аварга дээд сургуулийг ирэх жил төгсөнө. Өнгөрсөн жил С.Хангай Төв аймгийн Сэргэлэн сумын баяр наадамд түрүүлж сумын заан цол хүртсэнийг санаж буй биз. Их аварга Хорлоогийн Баянмөнхийн зээ хүү, дархан аварга А.Сүхбатын том хүү С.Хангай энэ жил 19 настай. Арал чацаар аав, өвөө хоёроосоо илүү тэрбээр ийнхүү бөхийн ертөнцөд шинээр орж ирлээ. Хоёр талын бөхийн удамтай, жинхэнэ төрмөл бөх гэж С.Хангайг л хэлэх байх хэмээн бөх сонирхогчид ам уралдан ярьж байна.
В.Баяраа