Зугатаж буй С.Ганбаатар


“ХҮН” намыг шороотой нь хутгаж орхисон С.Ганбаатарыг нэр дэвших эрхээ авна, авах боломжгүй болсон хэмээн шуугицгаасан. Харин тэрбээр СЕХ-оос үнэмлэх олгох үеэр төрийн ордонд хүрэлцэн ирсэн нь энэ. Сургууль төгссөн төгсөөгүй хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй маргаан дэгдээгээд байсан түүнээс хэвлэлийнхэн зарим нэг зүйлийг тодруулах гэсэн боловч сүүлээ хавчин зугтсан нь олон хүнийг гайхшралыг төрүүлсэн юм.

 

 

Гэмт хүн гэлбэлзэнэ гэж манайхан ярьдаг. Үнэхээр асуудалгүй байсан бол С.Ганбаатар өдийд хэвлэлийнхэнд хайр зарлаад, найр тавин угтдаг гишүүдийн нэг л дээ.Тэрбээр энэ удаа УИХ-ын 43-р тойрогт “Эх орончдын эвсэл” гэх далбаан дор нэр дэвшиж байгаа юм. Ямартай олон нийтийн дунд ретинг өндөртэй явсан тэрбээр энэ удаа гарч ирж чадах уу үгүй юу гэдгийг сонгогчид л мэдэж байгаа байх. Хэрхэхийг шийдэхэд хэдхэн хоног үлдлээ.

 

 

 В.Баяраа