ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, НХҮЕГ-ын дарга Ц.Туваан нар Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны 30 хувийг Засгийн газар худалдаж авах болсон асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Энэ талаар НХҮЕГ-ын дарга Ц.Туваан “Хувьцаагаа арилжах хүсэлтэй иргэн өөрт ойр өөрийн дурын нэг арилжааны банкыг сонгон иргэний үнэмлэхтэй ирээд маягтыг бөглөж, гарын үсгээ зурж баталгаажуулах юм. Иргэний хийх ажил үндсэндээ ингээд болно. Тус маягт Монгол банкаар дамжин Нийгмийн халамж үйлчилгээний газар мэдээллийг нягтлан тулгаад Монгол банк, арилжааны банкаар дамжуулан иргэдийн мөнгийг олгох юм. Иргэн өргөдлөө өгснөөс хойш 7 хоногийн дараа иргэний өөрийн дансанд хувьцааны мөнгө орно. 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ гэхээр 300 мянган төгрөгийн хувьцаагаа иргэн өөрөө хүсвэл Засгийн газарт арилжиж болно гэсэн үг юм.
300 мянган төгрөгийн 100 мянгаар 3 хувааж иргэдийн дансанд хийх нөхцөл тавигдсан. Эхэлж хүсэлт гаргасан нь түрүүлж авна. Сүүлд хүсэлт гаргасан нь хувьцаагаа зарах боломжгүй гэх асуудал байхгүй. Бүх иргэнд тэгш олгоно. Мөн хувьцаа үнэд хүрсэн тохиолдолд Засгийн газарт зарсан дүнгээрээ эргүүлэн худалдан авах ч боломжтой. Энэ үйл ажиллагаа Засгийн газраас гарсан журмын дагуу ирэх долоо хоногоос улс орон даяар хэрэгжиж эхлэх юм. Худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажлыг Засгийн газрын тогтоолоор Сангийн сайд Болорт үүрэг болгосон байгаа” хэмээв.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ "Зах зээлд гэнэт их хэмжээний бэлэн мөнгө бий болгохгүйн тулд 300 мянган төгрөгийг гурав хувааж иргэдийн дансанд хийхээр болсон. Түүнээс биш мөнгө байхгүйдээ хувааж өгч байгаа юм биш. Ерөнхий сайд санхүүжилтийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгасан. 2011 онд УИХ-аас тогтоол гаргаж 1,072 ширхэг хувьцааг эргэлтэд оруулахыг Засгийн газарт даалгасан. Энэ тогтоолын биелэлтийг хангахаар Засгийн газар ажиллаж, дээрх шийдэлд хүрээд байна.
Өнөөдөр 1,072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах бодит нөхцөл бүрдсэн. Инфляци хоёр хувьтай, эдийн засгийн өсөлт 3.1 хувьтай байгаа энэ үед эдийн засаг руу бэлэн мөнгөний нийлүүлэлт хийх нь эрсдэл багатай гэж харж байгаа учраас хувьцаа худалдаж авах шийдвэрийг гаргасан" гэлээ.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа