Японы “Асахи” телевизийн ажилтнууд мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг Японы оддын оролцдог "Хэн, хаана, юу хийж явна" нэвтрүүлэгтээ урьж оролцуулжээ. Хакухо тус нэвтрүүлэгт оролцохдоо өөрийн хүүхэд насны дурсамжаасаа хуваалцаж, анхны хайрынхаа тухай ч яриад амжсан байна. Түүний анхны хайр Өнөрзаяа гэх охин байсан ба багадаа хамт тоглож, зарим үед түүнийг гомдоодог байснаа, хэрэв тааралдвал уучлалт гуйх хүсэлтэй явдгаа ярьжээ. Хакухо аварга анхны хайртайгаа хамгийн сүүлд Японд ирэхээсээ өмнө тааралдсан бөгөөд уулзаагүй олон жил болсон аж. “Асахи” телевизийн ажилтнууд аваргын анхны хайр Өнөрзаяа бүсгүйг хайж олон бичлэг хийж, их аварга Хакухо М.Даваажаргалтай онлайнаар уулзуулжээ.
Эх сурвалж: Medee.mn
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана