“Оюуны Ундраа” групп Австрийн “Doppelmayr” компанитай хамтран Монгол анх удаа агаарын тээвэр буюу “cable car” –г хийх ажлын хүрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Тус төсөл нь энэ намраас эхлэх ба 2018 онд ашиглалтанд орохоор төлөвлөгдөж байгаа бөгөөд “Оюуны Ундраа” групп нь Байгаль дэлхийд ээлтэй /эко/ технологи агаарын бохирдол өндөртэй манай оронд хамгийн зөв сонголт гэж үзжээ.
Уг “cable car” нь замын бөглөрөлд орохгүй, цаг хугацааг хэмнэсэн, эрүүл аюулгүй орчинд нийтийн тээврийн нэг хэрэгсэл болж байгаа бөгөөд одоогоор төслийн эхний шатанд Чингисийн талбайгаас Зайсан чиглэлд хийгдэх аж. Дараа дараагийн төслийн үе шатуудад Зайсан- Богд Уул, Богд Уул- Манзуширийн хийд чиглэлийн газруудыг хамрах ба хотын төвийн хамгийн их бөглөрдөг хэсэгт замын ачааллыг бууруулах өндөр ач холбогдолтойгоор үргэлжлэн хийгдэхээр төлөвлөгдөж байна.

Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр “Оюуны Ундраа” Группын Ерөнхийлөгч С.Амарсайханаас тодруулга авснаа хүргэе:
– Уг төслийн нийт хэмжээ хэдэн төгрөг вэ?
–Манай “Оюуны Ундраа” групп өөрийн Австри дахь салбар компаниараа дамжуулан Австри улсын хоёр компанитай хоёр төсөл дээр хамтран ажиллах бэлтгэлээ хангаад өнөөдөр гэрээнд гарын үсэг зурж байна.
–Нэгдэх төсөл нь: Улаанбаатар хотын төв Чингисийн талбайгаас Зайсан хүртэл холбосон агаарын тээвэр болох “cable car” хийхээр гарын үсэг зурлаа. Уг Австрийн компани нь Дэлхийд энэ чиглэлийн үйл ажиллагаагаараа танигдсан Австрийн “Doppelmayr” компани ажиллахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
–Хоёрдох нь: Австри улсын эрчим хүчний технологийн сантай хамтран нарны эрчим хүчний хөдөлгөөнт эх үүсвэрийг үйлдвэрлэх, хамтарч ажиллах төсөл байгаа. Энэ нь өнөөдөр Улаанбаатар төдийгүй Монгол улсын хэмжээнд тулгамдаад байгаа агаарын бохирдол, эрчим хүчний хомсдол, шийдвэрлэхэд хамгийн бага зардалтай өндөр үр дүнтэй, урт хугацаанд хэрэглэж болохоор нарны хөдөлгөөнт эх үүсвэрийг оруулж, энд угсарч хамтарч ажиллахаар төсөлд мөн гарын үсэг зурлаа.
–Энэ төслийн үр ашиг хэрхэн гарах вэ, ялангуяа нийслэл хотод цөөхөн маршруттай санагдлаа?-“cable car” нь кабелийн төсөл бол зөвхөн хотын төвийг холбоод зогсохгүй цаашлаад Зайсан- Манзуширын хийд Богд уулын оройг татах хоёр шаттай. Мөн цаашид хотод хаана ашиглаж болохоор байна хотын тээврийн асуудлыг шийдэхэд ямар үүрэгтэйгээр ашиглаж болох талын судалгааг хийж байгаад дараа дараагийн үр нөлөөг төлөвлөж дараагийн шатны өргөжүүлэх ажлыг хийх боломжтой. Ямартай ч нэгдүгээр шатны хувьд эхлэх нь чухал байна.
–Зорчих үнэ тариф гарсан болов уу?
–Одоогоор бид аль болох хямдхан тарифтайгаар хамгийн өндөр чанартай технологиор иргэдээ зорчуулахыг эрхэмлэж байгаа. Зорчих тасалбарын хувьд одоогоор яг үнэ ханшин дээр тогтоогүй байна.
–Барилгын гүйцэтгэлийн ажилд Монголын талаас хамтран ажиллах уу? Үндэсний компаниуд хэрхэн оролцох вэ?
–Барилгын гүйцэтгэлийн ажил хийгдэхэд мэдээж үндэсний компаниудыг оролцуулахыг зорино. Монгол улсад анх удаа хийгдэх төсөл учраас нарийн мэргэжлийн ажлуудыг Австрийн тал хийх байх. Гэхдээ Австрийн талын зөвлөх мэргэжилтнүүдийн удирдлага дор үндэсний компаниудаа дэмжин ажиллана. Аль аль талын оролцоотойгоор хийгдэхээр төлөвлөж байна. Богино хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа учраас хариуцлага хамгийн түрүүнд яригдах байх.
–Төсөл хэзээ эхлэх вэ?
–Энэ намартаа эхлэхээр ажиллаж байна.
–Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье
–Та бүхний ажилд амжилт хүсье баярлалаа.
Мөн энэхүү төслийн хамтран ажиллагч Австрийн “Doppelmayr” компанийн менежер Valery Yashin-наас тодруулга авснаа хүргэе:

-Сайн байна уу. Танай талаас хамтарч ажиллаж байгаа ажиллагаагаа танилцуулаач?
–Манай хамтран ажиллаж байгаа төсөл бол хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдэх ба агаарын тээврийн орчин үеийн шийдэл. Байгальд ээлтэй шинэ технологи юм. Манай компани дэлхийн 89 оронд үйл ажиллагаагаа явуулж агаарын тээврийн хэрэгсэл болох “cable car” барьсан. Одоогоор 14600 төсөл амжилттай хэрэгжүүлсэн байна. Үүнийг бид цагт нь хуваан үзвэл нэг цагт 9 сая хүнийг тээвэрлэдэг болтлоо өргөжсөн. Байгаль дэлхийд ээлтэй ийм том төсөл дээр Монгол улсад “Оюуны Ундраа” групптэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.
–“Cable car” нь шатахуунаар ажиллана гэсэн үг үү эсвэл цахилгаанаар ажиллах уу?
–Энэ технологи 100 хувь тогоор буюу цахилгаанаар ажиллана. Газраас 20 метрийн өндөрт хамгийн сүүлийн үеийн аюулгүй ажиллагаатай техник технологи гэж ойлгож болно.
–Уучлаарай замдаа тог тасарвал яах вэ. Аюулгүй байдлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
–Аюулгүй ажиллагааны хүрээнд өөрийн генератор ажиллана. Мөн нэмэлтээр хоёр генератор суурьлуулна. Энэ нь тогны хязгаарлалттай үед аюулгүй байдлаар нэмэлт цахилгаанаар шийдэж иргэдийг зориулалтын зогсоолд буулгах ажиллагаатай.
-Нийслэлчүүд хэзээ “cable car” –аар зорчиж эхлэх вэ?
– Ажил саадгүй үргэлжилбэл 2018 онд зорчиж эхэлнэ. Энэ намар бид барилгын ажлаа эхлүүлнэ. Байгальд ээлтэй шинэ технологи учраас бүтээн байгуулалтын хувьд тийм ч удаан үргэлжлэхгүй.
–Мэдээлэл өгсөнд баярлалаа. Дэлхийд танигдсан томоохон компани Монгол улсад анхны “cable car” төслийг хийх гэж байгаад баярлаж байна. Танай ажилд амжилт хүсэе.
–Баярлалаа. Монгол улсын түүхэнд анх удаагаа өөрийн компанийн бахархал болсон байгууламжаараа хамтран ажиллах болсонд баяртай байна.

Ийнхүү Монголчууд биднийг түүхэндээ анх удаа нийтийн тээврийн хамгийн сүүлийн үеийн шийдэл болох “cable car”-р зорчуулах эхний алхмыг “Оюуны Ундраа” групп эхлүүллээ. Дэлхийн томоохон хотуудыг замын түгжрэлээс салгасан хамгийн зөв сонголт болсон байгальд ээлтэй шинэ технологийг нэвтрүүлэх энэхүү төслийн их бүтээн байгуулалт яахын аргагүй Монголчууд бидний хүсэн хүлээсэн төсөл гэдэгт итгэлтэй байна.
Ugluu.mn
Ц.Санжаачойпэл нар болон Д.Саяннямбуугийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно
Сэтгүүлч Н.Таванцэцэг: Иргэд хоорондоо “зодолдож” байхад Монголын төр хаана байна вэ
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна
Хурд хэтрүүлсэн А.Отгонбаатарын жолоодох эрхийг 6 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торголоо
Валют солиулахаар 244 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10 нэмэгджээ
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 232 өргөдөл, гомдлыг шийдвэрлэв