УИХ-ын гишүүн асан С.Баярыг АНУ-д тансаг хаусанд тухлан, зүлэг ногоо усласан “шигээ” залуухан бүсгүйтэй амьдарч байгаа гэх мэдээлэл нэгэн үе цахим ертөнцөд цацагдаад байв. УИХ-ын гишүүн Г.Уянга өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд хэвлэлийн хурал хийж С.Баяр болон түүний гэр бүлийн нэр дээрх хаусыг хэрхэн хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар баримт дэлгэж байсан билээ. Г.Уянга гишүүнд golomt.org сайтаас С.Баярын АНУ дахь хаусны талаар цуглуулсан баримт гэх мэдээллүүд цахим шуудангаар ирсэн учраас тэрээр олон нийтэд ил болгож байна хэмээж байсан юм.
Тус мэдээлэлд С.Баяр нь эхнэр Гэрэлтуяа, охин Б.Нандин болон бусад хүмүүсийн нэр дээр нийт 12 сая долларын өртөгтэй долоон хаус худалдан авсан аж. Өөрөөр хэлбэл, 23 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө бүртгэгдсэн байна. Эл мэдээлэл нь АНУ-ын үл хөдлөх хөрөнгө зуучлалын зарим нэг сайтуудад тавигдсан аж. Харин "Panama Papers"-ээс тавдугаар сарын 9-нд олон нийтэд ил болгосон улс орнуудын оффшор данстай эрхмүүдийн дотор Ерөнхий сайд асан С.Баярын охин Б.Нандингийн нэр байсан юм. Долоон хаус нь ч түүний эхнэр, охидын нэр дээр байдаг мэдээлэл гарсан билээ.
Үүнээс харахад манай улстөрчид хөрөнгө, оффшор дансаа өөрсдийнхөө нэр дээр бус гэр бүл, үр хүүхдийнхээ нэр дээр байрууллдаг бололтой. Тэр нь олон нийтэд ил болохоор “энэ миний хөрөнгө, мөнгө биш, нэр хүндийг минь унагаах зорилгоор, захиалгатай хийж байгаа гүтгэлэг” хэмээн хэвлэлийн хурал хийгээд л өнгөрдөг. Тэрнийг нь хууль хяналтын байгууллага ч шалгадаггүй, олон нийт ч нэг хэсэг шуугиад мартчихдаг. Ерөнхий сайд асан С.Баяр 23 тэрбум төгрөгийн долоон хаустай. Харин охин нь оффшор данстай.
Б. Нарангэрэл
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа