Л.Эрдэнэчимэг 2012 онсонгуулиар СХД-ээс сонгогдож УИХ-ын гишүүн болсон. Тэрээр энэ удаагийн сонгуульд ч мөн СХД-ийн 72 дугаар тойргоос нэр дэвшиж байгаа билээ. Дөрвөн жилийн өмнө автозам, сургууль цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэн хэмээн амгарч байсныг сонгогчид нь хэлдэг. Харин өнөөдөр биелэлээ олсон эсэхийг та доорх хэсгээс дүгнэх бизээ.

СХД хамгийн олон хүн амтай, томд тооцогддог 23 дугаар хороол гэхэд 13 мянга орчим оршин суугчтай. Түр оршин суугч 3940 хүний тоо нэмэгдэнэ. Тэгэхээр үндсэндээ 23-р хороо нь 17 мянга орчим хүн амтай болж байна. Гэвч энэ хороонд нэгч сургууль, цэцэрлэг байхгүй. Бүтээн байгуулалтын ажилч явагдаагүйг иргэд нь хэлсэн. Харин гишүүн маань өөрийн 4-н жил хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнажээ. Үүндээ “Цэцэрлэгийн асуудлыг хүүхэд харах үйлчилгээгээр шийдвэрлэж хууль батлуулав” хэмээсэн байх юм. Угаас улсын хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ муу байдаг. Цэцэрлэгт хамрагдаагүй үлдсэн хүүхдүүд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдахаар боллоо хэмээн ойлгож байсан. Гэвч Л.Эрдэнэчимэг гишүүний хувьд цаашдаа цэцэрлэг барих шаардлагагүй томоохон байр , байшинтай айл нь хүүхэд хараад явах үйлчилгээг хүргэхэд л болно гэж үзэж байгаа бололтой.
Харин түүний тайланд бас асуудалгүй болсон хэмээсэн нэг зүйл нь авто зам байлаа. Тэрээр тайлангийнхаа сэтгүүлийн 79-р нүүрэнд орбитоос толгойтын эцэс хүртэлх автозамын зургийг байршуулжээ.

/сэтгүүл дээрх зураг/

/одоо байгаа зураг/
Тайлбарт нь энэ оны 06 дугаар сарын 03-наас эхэлсэн гэж байгаа. Гэхдээ иргэд өмнө нь энэ замыг засаад өгөөч хэмээн гуйж удаа дараа хүсэлт явуулж байсныг хэлж байгаа юм. Тэрээр төсөв байхгүй гэсэн нэрийдлээр иргэдийн амыг таглаж дөрвөн жил энэ замаар зорчууллаа гэдгийг ч хэлсэн. Гэтэл энэ удаагийн сонгуулиар дахин дэвшсэн тойргийн газар нутагт нь багтаж буй автозам болохоор арга буюу засах нь гэсэн “шум” таржээ.
/ энэ хэсгийн автозамын засварын ажил эхэлсэн гэж байгаа боловч 2016.06.07-ны 18:00 байдлаар зам засвар хийж буй зураг алга/
Эх сурвалж: Шуурхай.мн
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа