Хатан хаан Элизабет монгол уяачдад хүндэтгэл үзүүлэв


Өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын “Breeders’ Cup” морин уралдаанд түрүүлсэн Монгол улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын “Mongolian Saturday” Английн хатан хааны нэрэмжит уралдаанд оролцлоо. Их Британий Беркшир дэх “Рояал Аскот” морин тойруулгад болсон “King’s Stand Stakes” уралдаанд  Тод манлайн “Mongolian_Saturday /19 мориноос/ өнгөлж яваад дундуур оржээ.

 

Нэг километр орчим зайнд уралддаг уг уралдаан Викториа Хатан хааны үе буюу 1860 оноос Рояал Аскотод зохион байгуулагдаж ирсэн гэнэ. Анх 3.2 км зайнд уралддаг байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас болоод 1860 онд анх удаа замыг богиносгон нэг километр зайнд уралдуулах болсон аж.

Хэдийгээр “Mongolian_Saturday” өмнөх амжилтаа давтаагүй ч манай Тод манлай уяач Д.Ганбаатар,МУ-ын Алдарт уяач Э.Ганбат нарт 90 насыг зооглоод буй хатан хаан Элизабет өөрийн биеэр хүндэтгэл үзүүлсэн байна. 

 

Эх Сурвалж: PHOTONEWS.MN