Хан-Уул дүүргийн 56-р тойрогт бие даан нэр дэвшиж буй Б.Одсүрэн нэр дэвших үнэмлэхээ гардаж авсан. Энэ удаагийн сонгуульд өмнөх жилүүдийнхээс илүүтэй бие даан нэр дэвшигчид өрсөлдөж байгаагаараа онцлогтой. Харин бие даагч дундаа өөрийн гэсэн имижтэй, нэр цэвэр, УИХ-д байх ёстой цөөхөн эрхмийн дунд Метромалл-ийн эзэн хэмээн олонд танигдсан энэ эрхмийг олон нийт дуу нэгтэйгээр оруулах юм билээ.
Харин тэрбээр өчигдөр өөрийн цахим хуудаснаа “Веб хуудас нээж бичсэн зүйлсээ цуглуулж байх юмсан гэж бодсоор амжихгүй давхисаар байгаад нэг мэдэхэд овоо хугацаа өнгөрчээ. Ямар ч байсан зорилгодоо хүрч сайтаа дуусгалаа. Цаашид нийтлэл, үзэл бодлоо өөрийн албан ёсны сайтад тавьж байна. Үзэл бодол саналаа хуваалцаарай найзуудааа” гэсэн юм.
Бүр тодруулбал тэрбээр “Odsuren.com” гэх өөрийн гэсэн сайттай болжээ. Сошиал ертөнц болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө рекламдсан нэр дэвшигчидээс залхаж гүйцсэн сонгогчод Б.Одсүрэн шиг л бай л даа гэх юм билээ. Нээрээ л жинтэйхэн шиг үгийг ганц нэгхэн шидсэн шигээ сууж байх зангараг зарим нэг нэр дэвшигчдэд дутагдаад л байгаа юм л даа. Б.Одсүрэнгээс энэ мэт суралцах юм бий, бий. Түүнд амжилт хүсье.
Э.НАШКА
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана