Хера Холдинг группийн ерөнхийлөгч Хассуурийн Ганхуяг хэмээх энэ эрхэм УИХ-ын 70-р тойрогт Баянгол дүүрэгт МАН-ын Д.Лүндээжанцан, АН-ын З.Энхболдтой өрсөлдөхөөр болсон дог шүү. “ХҮН” намын хүчтэй шонхруудын тоонд багтаж байсан ч нам нь дотоод зөрчил, дарга цэргийн асуудлаас болоод сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж амжаагүй. Харин мань хүн зорьсон зорилгынхоо төлөө тууштай байж бие даан нэр дэвшихээр болж үнэмлэхээ гардаж аваад удаагүй байна.
Тэрбээр 26-хан насандаа импортын бизнесээр гараагаа эхэлж, 30 хүрээгүй байхдаа компаниа Монголын топ 100 аж ахуй нэгжид оруулж байсан гэдэг. Өдгөө бизнес нь тоног төхөөрөмж, хүнд машин механизмын худалдаа, барилгын материал, нийтийн тээвэр зэрэг олон салбарт өргөжиж, 500 орчим ажилтантай Монголын томоохон группуудийн нэг болсон гэсэн. Ямартай ч зорьсон зорилгынхоо төлөө тууштай байдаг түүнд Баянголчууд итгэл үзүүлэх үү гэдэг тун удахгүй шийдэгдэх нь ээ.
Э.Нашка
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа