“Их засаг олон улсын их сургуулийн оюутан Нарансолонго” хэмээн өөрийгөө танилцуулж бага насны хүүхдийг залилсан хэрэг өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тиймээс эцэг эхчүүдийг бага насны хүүхэддээ үнэт эдлэл хэрэглүүлэхгүй байхыг мөн хараа хяналтгүй орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Юу болсныг тодруулбал Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд өчигдөр 19.00 цагийн үед 48-р сургуулийн хойд талын 28-р байрны хүүхдийн тоглоомын талбай дээр үл таних эмэгтэй хүн хүүхдүүдийн зүүж байсан ээмэг бөгж, гар утасыг залилан авсан байна” гэсэн мэдээлэл иргэдээс иржээ. Мэдээллийн дагуу шалгахад тус дүүргийн тавдугаар хороонд суух 11 настай эмэгтэй Ц-ийн монетон хос ээмгийг, мөн дүү дөрвөн настай Э-гийн хос монетон ээмгийг, зургадугаар хороонд суух 11 настай Э-гийн “Samsung Zoom-2” гар утасыг 15 настай эмэгтэй М гэгч өөрийгөө “ИЗИС-ийн оюутан Нарансолонго байна, буяны ажилд ашиглаад буцааж өгнө” гэж залилан авсныг шуурхай илрүүлэн шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: Medee.mn
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй