“Монос”-ын Л.Эрдэнэчимэг сурталчилгаагаа эхлүүлэв үү


 

Сонгуулийн сурталчилгаа хууль ёсоороо зургадугаар сарын 11 нд эхэлнэ. Харин бенз, туулай,биелгээ зэрэг хочийг зүүдэг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хуулиа зөрчин сурталчилгаагаа эхлүүлэв үү гэж хардах хүн олон байна.
Учир нь “Монос”-ын гэх нэрээр анх олон танигдсан тэрбээр Монос-ын эмийн сангуудынхаа дотоод сүлжээгээр “Монос группийн дотоод сүлжээг нээлээ, Цахим ертөнцөд Л.Эрдэнэчимэг гишүүнээ дэмжин ажиллацгаая” гэсэн утга бүхий мессэжийг ажилчиддаа өгчээ. Цаг тутамд Л.Эрдэнэчимэгийг сайшаан магтахыг уриалсан тэд өмнө нь ажилчдаа цахим ертөнцтэй хөл нийлүүлэхийг хатуу хориглодог аж. Сонгуулийн сурталчилгаа эхлээ ч үгүй байхад ингэж “алиалах” нь түүний өрсөлдөгчдөд том өгөөш болж мэдэхийг хэн мэдлээ.
В.Баяраа