Керригийн цэцээ шалгасан зургийг WSJ нийтэлжээ


Өнгөрсөн Ням гаригт Монголд хугас өдөр саатсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри айлчлалын хөтөлбөрийн дагуу монгол бэсрэг наадам үзэж сонирхсон. Гадаадын хүндтэй зочид гийчдэд зориулан Улаанбаатар хотын ойролцоо бэсрэг наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Хүчит бөхчүүд бяраа сорьж, хурдан хүлэг нь шандсаа уралдуулж, мэргэн харваачид нь цэцээ сорьдог. Мөн уламжлал ёсоор гадаадын зочноор нум татуулж, сум харвуулдаг. Ноён Керригийн нум сум харваж байгаа зургийг дэлхийд алдартай Wall Street Journal өнөөдрийн дугаартаа нийтэлжээ.