Хиллари Клинтон Ерөнхийлөгч болохоосоо өнгөрөв бололтой


Америкчууд юу ярьж байгаагаа мэддэгүй ерөнхийлөгчтэй болмооргүй байна хэмээжээ. Тодруулбал Ардчилсан намаас өрсөлдөж буй Хиллари Клинтон ээлжит шүүмжлэлдээ өртсөн бөгөөд тэрбээр индэр дээр үг хэлэх үедээ 12,495 ам.долларын үнэ бүхий ““Giorgio Armani”-гийн хүрэм өмссөн нь иргэдийн дургүйцлыг хүргэжээ.
Уг нь тэрбээр индэр дээр үг хэлж байхдаа орлогын тэгш бус байдлын талаар ярьж байсан аж. Ийнхүү ам үйлдэл хоёр нь зөрсөн түүнийг хүмүүс юу ярих гэж байгаагаа ч сайн мэдэлгүй явж байдаг ерөнхийлөгчтэй болмооргүй байна гэсэн аж.