Баянхонгор аймгийн хамгийн сонирхолтой хүмүүсийг гайхшруулж байгаа нь наймдугаар тойрог. ББаацагаан, Баян-өндөр, Баянцагаан, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг сум болон Баянхонгор сумын 2-р баг Эрдэнэмандал, 7-р баг Цахир, 9-р баг Есөнбулаг багтаж байгаа билээ. Энэ тойрогт нэр дэвшигч ах намын хоёр Билэгт, Түвшинбаяр нар нь наймдугаар тойрогт нэр дэвшиж буй бусад хүмүүсийг урьдчилан цэвэрлэх ажиллагаа хамтарч явуулсаны дүнд МАН, АН хоёрын дунд гол өрсөлдөөн болохоор боллоо. АН-аас Булган аймгийн Сайхан сумын харьяат Н.Түвшинбаяр өрсөлдөх бол МАН–аас М.Билэгт нэр дэвшиж байгаа.
Харин 8-р тойргийн сонгогчид энэ удаагийн сонгуульд биднийг төрд төлөөлөхөөр намаас нэр дэвшсэн хүмүүсээ голж суугаа сурагтай.
Учир нь:

Н.Түвшинбаярын хувьд яах аргагүй Булган аймгийн Сайхан сумынх гэхдээ Баянхонгорчуудын хувьд хэн байхыг энэ удаагийн сонгууль харуулах болов уу. Баянхонгорт Х.Баттулгыг дагаж хэд хэд очсоноос өөр юм огт хийгээгүй. Ялсан тохиолдолд Х.Баттулга ахынхаа заавраар ажиллах зүгээр л нэг кнопчин гэхэд болно. Үнэндээ бол Баянхонгороос гарлаа, мартлаа гэж ойлгож болно.
МАН–аас нэр дэвшигч М.Билэгт:

М.Билэгтийн хувьд Баянхонгорын гаралтай боловч нутагтаа хийсэн гээд байхаар зүйл байхгүй. Баянхонгор аймагт энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх тухай бодож ч байгаагүй. М.Билэгтийн хувьд нутагруугаа гэсэн сэтгэл байсан бол өмнөх сонгуулиар ялагдаж ирчихээд маргаашаас нь нутагтаа ажиллахгүй яасан юм бэ. Мөнгө зарсан эрх ашиг байсан болохоор эргэж очоогүй сонгуульд ажилласан хүмүүсээсээ бараг зугтсан.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд М.Билэгт Баянхонгорын ард түмнээс сонгогдохоор юу хийсэн бэ гэдгийг түүнээс асуух хэрэгтэй. Сонгууль болохоор санаж хайр зарлаж очдог нөхдийн нэг. Сонгогдож үзэх хүсэл мөрөөдөлтэй хүний л нэг гэж хэлж болно. Үнэндээ М.Билэгт гэдэг хүнд УИХ-ын гишүүн болох том шалтгаан байгаа нь ойлгомжтой. Тэр шалтгааныг нь М.Билэгтээс өөр хэн ч мэдэхгүй байх. Энэ удаагийн сонгуульд Н.Түвшинбаяртай өрсөлдөөд ялна гэж өөртөө итгэлтэй байгаа ч сонгуулийн маргааш дүн хэрхэн гарахыг сонсоод өөртөө итгэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Гэхдээ үнэхээр Баянхонгорчууд хэнд нь ч босго давахаар санал өгөхгүйд хүрвэл дахин сонгууль болох нь тодорхой юм.
З.Болд
khongornutag.mn
Туул гол дээгүүрх Зайсангийн баруун талын гүүрний хучилт хийнэ
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад орлоо
“Үхэр, тугал зарна” гэх зарын дагуу холбогдож, 10 сая төгрөг залилуулжээ
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
Орон нутгийн замын хураамжийг ₮10,000 болгосныг ЦУЦЛАХ өргөдөл санаачилжээ
5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, 16.9 тэрбум төгрөгийн ажлыг хууль бусаар давуу байдал олгосон гэх Т.Даваадалайгийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь